Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардлаа

Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардлаа

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр /2021.07.21/ Токиог хотыг зорьсон билээ. Тэгвэл тун саяхан Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардлаа. Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар яваа талаар Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.

Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих болно. Харин 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж