Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр /2021.07.21/ Токиог хотыг зорьсон билээ. Тэгвэл тун саяхан Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардлаа. Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар яваа талаар Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.
Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих болно. Харин 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөх юм.
Холбоотой мэдээ