Арьсаа цайруулах шилдэг аргууд

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Арьсаа цайруулах шилдэг аргууд

Арьсаа цайруулах шилдэг аргууд

Гэрийн нөхцөлд, дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан арьсаа цайруулах боломжтой.

  • НИМБЭГНИЙ ШҮҮС + ЗӨГИЙН БАЛ + СҮҮ
  • ТӨМСНИЙ ШҮҮС
  • ТАРАГ
  • ЦАГААН БУДААНЫ ГУРИЛ + СҮҮ
  • ЛУУВАН + АВОКАДО

НИМБЭГНИЙ ШҮҮС + ЗӨГИЙН БАЛ + СҮҮ

  • Сүү, зөгийн бал, нимбэгний шүүснээс нэг нэг цайны халбага хийж хутгана
  • Энэхүү холимогоо угаасан нүүрэндээ түрхэнэ
  • 20 минутын дараа бүлээн усаар угаана

ТӨМСНИЙ ШҮҮС

  • Нэг ширхэг төмс арилгаад маш жижиг хэрчинэ
  • Цайруулахыг хүссэн газраа үрснээр шүүс нь шахагдана
  • 20 минутын дараа бүлээн усаар угаана

Өөр нэг арга нь төмсөө үрээд, шүүсийг нь шахан хөвөнд шингээн цайруулахыг хүссэн хэсэгтээ түрхэнэ.


ТАРАГ

  • Хоёр цайны халбага таргийг, нэг цайны халбага зөгийн балтай сайтар холино.
  • Зуурмагийг арьсан дээрээ түрхсэний дараа 15 минут байлгана
  • Дараа нь хүйтэн усаар угаана

ЦАГААН БУДААНЫ ГУРИЛ + СҮҮ

  • Хагас аяга түүхий будааг сайтар нунтаглана
  • Нунтаг дээрээ 3-4 хоолны халбага сүү нэмж зуурмаг болгоно
  • Зуурмагийг цайруулахыг хүссэн хэсэгтээ бүхэлд нь түрхээд хагас цаг орчим байлгана
  • Бүлээн усаар угаана

ЛУУВАН + АВОКАДО

  • Нэг ширхэг дунд хэмжээний лууванг буцалгаад хөргөсний дараа нэг авокадотой холино
  • Холимогт нэг нэг цайны халбага цөцгий, зөгийн бал, нэг өндөг нэмнэ
  • Сайтар хутгасны дараа нүүр, хүзүүндээ түрхэнэ
  • 15 минутын дараа хүйтэн усаар угаана
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж