Гэрийн нөхцөлд, дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан арьсаа цайруулах боломжтой.
- НИМБЭГНИЙ ШҮҮС + ЗӨГИЙН БАЛ + СҮҮ
- ТӨМСНИЙ ШҮҮС
- ТАРАГ
- ЦАГААН БУДААНЫ ГУРИЛ + СҮҮ
- ЛУУВАН + АВОКАДО
НИМБЭГНИЙ ШҮҮС + ЗӨГИЙН БАЛ + СҮҮ
- Сүү, зөгийн бал, нимбэгний шүүснээс нэг нэг цайны халбага хийж хутгана
- Энэхүү холимогоо угаасан нүүрэндээ түрхэнэ
- 20 минутын дараа бүлээн усаар угаана
ТӨМСНИЙ ШҮҮС
- Нэг ширхэг төмс арилгаад маш жижиг хэрчинэ
- Цайруулахыг хүссэн газраа үрснээр шүүс нь шахагдана
- 20 минутын дараа бүлээн усаар угаана
Өөр нэг арга нь төмсөө үрээд, шүүсийг нь шахан хөвөнд шингээн цайруулахыг хүссэн хэсэгтээ түрхэнэ.
ТАРАГ
- Хоёр цайны халбага таргийг, нэг цайны халбага зөгийн балтай сайтар холино.
- Зуурмагийг арьсан дээрээ түрхсэний дараа 15 минут байлгана
- Дараа нь хүйтэн усаар угаана
ЦАГААН БУДААНЫ ГУРИЛ + СҮҮ
- Хагас аяга түүхий будааг сайтар нунтаглана
- Нунтаг дээрээ 3-4 хоолны халбага сүү нэмж зуурмаг болгоно
- Зуурмагийг цайруулахыг хүссэн хэсэгтээ бүхэлд нь түрхээд хагас цаг орчим байлгана
- Бүлээн усаар угаана
ЛУУВАН + АВОКАДО
- Нэг ширхэг дунд хэмжээний лууванг буцалгаад хөргөсний дараа нэг авокадотой холино
- Холимогт нэг нэг цайны халбага цөцгий, зөгийн бал, нэг өндөг нэмнэ
- Сайтар хутгасны дараа нүүр, хүзүүндээ түрхэнэ
- 15 минутын дараа хүйтэн усаар угаана
Холбоотой мэдээ