Хот хоорондын тээвэр 20 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ | News.MN

Хот хоорондын тээвэр 20 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ

Хот хоорондын тээвэр 20 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ

Хот хоорондын тээвэр 20 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ

Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн нэг хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн байна.

​Дээрх хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж өнөөдрийн байдлаар 2390 төгрөг болж 26.7 хувиар өссөн нь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтаар нэг хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоожээ.

​Дээрх тушаал шийдвэртэй уялдуулан хот хоорондын нийтийн тээврийн тарифыг нэг  хүн.км-ийн өртгийг 60-65 төгрөг болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр харилцан тохиролцсон хэрэгжүүлээд байгаа аж.

Чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-21 43.242.243.196

Одоо баялагтаа эзэн л биздээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж