Цагдааг үүрч шидсэн залууд хорих ял оноох боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Цагдааг үүрч шидсэн залууд хорих ял оноох боломжтой

Цагдааг үүрч шидсэн залууд хорих ял оноох боломжтой

Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн цагдаагийн албан хаагчийг унагааж буй бичлэг цацагдаад байгаа билээ. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, бичлэгт гарч буй үйл явдал өчигдөр /2021.7.20/ 17:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзварын ойролцоо болсон байна.

“Toyota premio” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-т заасан зөрчил гаргасан гэж үзжээ. Тухайн жолоочийн зөрчилд цагдаагийн алба хаагч торгуулийн арга хэмжээ авах үед М гэх иргэн эсэргүүцсэн тул Цагдаагийн ахлагч Ц замаас холдуулах явцад биед нь халдсан байна. Тиймээс иргэн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа аж.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
28
ТэнэглэлТэнэглэл
25
ХахаХаха
25
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж