Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр (2021.07.20) хоёр удаа газар хөдөлжээ. Тодруулбал, 12:00 цагт 3.8 магнитуд, Бүрэнтогтох сумын Тээл багийн Ялбаганат гэдэг газар 17:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Онцгой байдлын газраас хохирол учирсан эсэх талаар болон тухайн хэсэгт амьдарч байгаа айл өрхүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн эсэх талаар асуухад чичирхийлэл айл өрхүүдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэсэн тайлбарыг өглөө.
Он гарснаас хойш Хөвсгөл аймгийн Ханх суманд хэд хэдэн удаа 3.2-6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлд Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°15”3”, У-100°15”00”) зургадугаар сарын 17-ны өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тухайн үед Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллийг хүлээн авсан. Мөн өдрийн 08:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ