Баруун Монголын олон овог угсаатны бүлгүүдийн өлгий нутаг Ховд аймаг нь Монгол орны баруун хязгаар Алтайн сүрлэг уулс, говь хээр, тунгалаг урсгалт гол нуурууд, байгалийн цогцолбор хосолсон баян бүрдүүд дунд оршдог. Тус аймгийн үзэсгэлэнт зарим уулсын зургуудыг та нартаа хүргэж байна.
Ховд аймгийн Дөргөн сумын Алаг хайрхан, Чоно харайхын гол маань 4000 метрийн өндрөөс ингэж харагдах нээ.
Ховдын Жаргалант хайрхан дангаараа дүнхийж байна. Цаана нь харин Баатар хайрхан харагдана. Онгоцноос авсан зураг болно.
Харин энэ зурган дээр Жаргалант, Бумбат, Баатар хайрханууд тодорхой харагдана.
Цамбагарав харагдаж байна. Ховд аймаг Эрдэнэбүрэн сум.
Хар Ус нуур Жаргалант хайрханы хамт. Ховд аймаг.
Жаргалант хайрхан Ховд аймаг. Хар Ус нуур луу олон сая жил уулнаас ингэж ус урсаж орж ирдэг байсны ул мөр үлдэц болох ийм ангал хавцал баруун талдаа их байдаг юм. Тэрний нэг л хавцлаас зурагласан.
Цамбагарав хайрхан, Ховд аймаг Мянгад сум
Ховд аймаг, Дарви сум
Баатархайрхан, Ховд аймаг:
Бумбат Хайрхан, Ховд Зэрэг сум талаас.
Уушиг уулын үзүүр, Сутай Ховд
Хөшөөтийн амны уулс, Ховд аймаг.
Нийтлэлийг : Б. Баяр
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: Joinme.me
Холбоотой мэдээ