Үндэсний статистикийн хорооноос Covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн халдварт өртсөн байдлын талаар судалгааг хийжээ. Статистик мэдээллээр, энэ сарын 5-ны байдлаар Covid-19 халдварын батлагдсан тохиолдлын 35.5 хувь нь аль нэг төрлийн вакцины I болон II тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, I тунд хамрагдсаны дараа 7.6 хувь нь, II тунд хамрагдсаны дараа 27.9 хувь нь халдвар авчээ.
Харин Covid-19 халдвараар өвдсөн иргэдийн 64.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байна.
Вакцинд хамрагдсан иргэдийн өвчлөл, нас баралт, вакцины төрөл, насны бүлгийг графикаар харуулбал,
Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд Covid-19 халдвар авсан байдлыг вакцины төрлөөр нь авч үзвэл
Вакцины тухайд, энэ оны долдугаар сарын 5-ны байдлаар Монгол Улсын 15, түүнээс дээш насны хүн амын 81.4 хувь нь хүн амын бүрэн тунд хамрагджээ. Үүнээс 73.9 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ-ын Вероцелл вакцинд хамрагдсан байна.
Covid-19 халдварын батлагдсан тохиолдлын бүтэц, вакцинд хамрагдсан байдлаар, дүнд эзлэх хувиар,
Иргэдийн хувьд дийлэнх нь БНХАУ-ын “Вероцелл” вакцинд хамрагдсанаас 1.9 хувь нь хоёрдугаар тунгийн дараа халдварт өртжээ. Covid-19-ийн эсрэг бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн иргэдийн эзлэх хувь, вакцины төрлөөр,
Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн дийлэнх нь хоёрдугаар тунг тариулснаас хойш 31 болон түүнээс дээш хоногийн дараа Covid-19 халдвараар өвдсөн байна. Вакцины төрлөөр нь авч үзвэл “Спутник” хамгийн өндөр буюу 86 хувийн эзэлжээ. Дараа нь “АстраЗенека” 76.3 хувь, Covishield 75.6 хувьтай байгаа юм. Эдгээр вакцинд хамрагдсан иргэд хоёрдугаар тунг тариулснаас хойш 31-ээс дээш хоногийн дараа Covid-19 халдвар авчээ. Харин 15-30 хоногийн дотор өвчилсөн иргэд БНХАУ-ын “Вероцелл” вакцинд хамрагдсан байна.
Covid-19-ийн эсрэг бүрэн тун вакцинд хамрагдаад өвчилсөн иргэд, вакцины төрөл, хамрагдсанаас хойш өвчилсөн хоног, дүнд эзлэх хувиар,
Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн тухайд, 15-19 насныхан 14 хоногийн дотор Covid-19 халдварт өртжээ. Мөн 85-аас дээш насны өвчлөл дунджаар 26.1 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Харин 45-аас дээш хоногийн хугацаанд өвчилсөн иргэд хамгийн их буюу дунджаар 38.9 хувьтай байгаа нь хамгийн их хувийг эзэлж байна.
Covid-19-ийн халдвараар нас барсан иргэдийн дийлэнх нь буюу 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй, 20.7 хувь нь бүрэн тунд, 17.6 хувь нь I тунд хамрагджээ.
Холбоотой мэдээ