Эвертоны Гильфи Сигурдссон бэлгийн хүчирхийлэл үйлджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Эвертоны Гильфи Сигурдссон бэлгийн хүчирхийлэл үйлджээ

Эвертоны Гильфи Сигурдссон бэлгийн хүчирхийлэл үйлджээ

Английн Премьер лигийн нэгэн хөлбөмбөгчин долдугаар сарын 16-ны өдөр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ. Энэхүү тамирчин Премьер лигийн Эвертон багийн тамирчин бөгөөд хэрэг шийдэгдэх хүртэл багийнх нь зүгээс тухайн тамирчныг багаасаа түр хассан гэнэ.

Гэтэл "Mbl.is" хэмээх Исландын сайт энэхүү баривчлагдсан тамирчинг Гильфи Сигурдссон гэдгийг мэдээлжээ.

Эвертон багаас гаргасан мэдэгдэлд энэхүү тамирчинг үндсэн багийнхаа тамирчин гэдгийг баталж, хууль хяналтын байгууллагыг энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэхэд бүхий л талын туслалцаа үзүүлж, дахин мэдэгдэл хийхгүй гэжээ.

Манчестер хотын цагдаагийн газрын өчигдөр/2021.07.20/ гаргасан мэдэгдэлд “Алба хаагчид 2021 оны долдугаар сарын 16-ны Баасан гаригийн орой Траффордын бүс нутаг Бовдоноос 31 настай залууг баривчилсан. Түүнийг бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн гэх хэргээр сэжиглэн саатуулсан. Сэжигтний хувьд одоогоор батлан даалтаар гараад байна” гэжээ.

Цагдаагийнхан энэхүү хэрэгтнийг нэрийг ил болгоогүй бөгөөд Премьер лигт тоглодог саятан, улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцдог гэсэн аж. Одоогийн Эвертон багийн бүрэлдэхүүнд 31 настай хоёр тамирчин бий. Тодруулбал, Гильфи Сигурдссон, Фабиан Делф хоёр. Гэвч эх сурвалжууд Гильфи Сигурдссон гэдгийг баталж байна.

ЭХ СУРВАЛЖ: republicworld.com, cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж