Халдвартай эрэгтэй эхнэрийнхээ дүрд зүсээ хувирган онгоцонд суужээ | News.MN

Халдвартай эрэгтэй эхнэрийнхээ дүрд зүсээ хувирган онгоцонд суужээ

COVID-19

Халдвартай эрэгтэй эхнэрийнхээ дүрд зүсээ хувирган онгоцонд суужээ

Халдвартай эрэгтэй эхнэрийнхээ дүрд зүсээ хувирган онгоцонд суужээ

Covid-19-ийн халдвартай нь батлагдсан индонези эрэгтэй эхнэрийнхээ дүрд зүсээ хувирган нисэх онгоцонд суух гэж байгаад баривчлагджээ. Толгойноосоо хөл хүртлээ биеэ халхалсан никаб өмссөн тэрбээр “Citilink” агаарын тээврийн  орон нутгийн нислэгээр Жакартагаас Тернате руу нисэхээр онгоцонд суусан байжээ.

Тэрбээр нисэхийн өмнө шинжилгээ өгтөл  хариу нь эерэг гарсан бол эхнэрийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Тиймээс тэрбээр эхнэрийнхээ иргэний үнэмлэх болон  шинжилгээний хариуг ашиглан Жакарта дахь Халим Пердана Кусума нисэх онгоцны буудалд нисэх онгоцонд суусан аж.

Гэвч түүнийг нисэх онгоцны угаалгын өрөөнд орж, никабаа тайлан эрэгтэй хүний хувцас өмсөөд гарч ирснийг нь онгоцны үйлчлэгч ажиглан мэджээ.  Улмаар онгоцны үйлчлэгч энэ тухай удирдлагууддаа мэдэгдсэн байна. Ийнхүү газар дээр нь ажиллаж байсан эрүүл мэндийн ажилтан түүнээс дахин шинжилгээ авч, хариу нь эерэг гарчээ. Үүний дараа Covid-19 –ээс хамгаалах хувийн өмсгөлтэй багийнхан түүнийг  түргэн тусламжийн машинаар гэрт нь (Тернате хотод) аваачиж тусгаарласан байна.  "Түүнийг тусгай хэсгийн офицерууд хянах болно" гэж Индонезийн албаныхан мэдээлжээ. Түүнчлэн тусгаарлах хугацаа нь дуусмагц түүнийг хийсэн хэрэгт нь яллах гэнэ.

Индонезид  өнөөдрийн байдлаар Covid-19-ийн гурван сая шахам тохиолдол бүртгэгдэж, 74,920 хүн нас бараад байна.

Тус улсад вакцинжуулалт  удаашралтай байгаа ба одоогийн байдлаар нийт хүн амын дөнгөж 6 орчим хувь нь л бүрэн вакцинд хамрагдсан байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цөөнхийн төлөөлөл 2021-07-21 139.5.218.92

Оркуудынхаа тоогоор Индонези улс Монголын дараа ордог. Одоогоор Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Манайхтай шил даран өрсөлдөж байгаа улсуудын ихэнх нь Африк тивийн улсууд /Ялангуяа Уганда , Муганда гэх мэт/ байгаа боловч Монгол улс Оркуудынхаа тоогоор ойрын 10 жилдээ ямар ч улсаас тасархай хол түрүүлж байгаа болно.

Avatar

Зочин 2021-07-21 122.201.31.251

ОРК-ууд ганц Монголд биш бас Индонезид байдаг юм байна.

Avatar

ккк 2021-07-21 192.82.68.27

Индонезид өнөөдрийн байдлаар Covid-19-ийн гурван сая шахам тохиолдол бүртгэгдэж, 74,920 хүн нас бараад байна.

Тус улсад вакцинжуулалт удаашралтай байгаа ба одоогийн байдлаар нийт хүн амын дөнгөж 6 орчим хувь нь л бүрэн вакцинд хамрагдсан байгаа юм.гэсэн бна

Манайд дэндүү олон хүн нас бараад бгаам бишүү

Avatar

Вакцингуй 2021-07-21 202.9.47.34

Индонезууд монголчуудаас илуу ухаантаймаа

Avatar

зочин 2021-07-21 103.9.89.100

ork, uhliin toog ni haraad yum oilgohgui bna uu tenegee

Avatar

Зочин 2021-07-21 103.229.122.123

Chi tegeheer indonesia giin hajuud uhaan muutai gesen ug yumuuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж