Мандал сум руу нисдэг тэрэгтэй баг илгээхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Мандал сум руу нисдэг тэрэгтэй баг илгээхээр болжээ

Мандал сум руу нисдэг тэрэгтэй баг илгээхээр болжээ

НЭМЭЛТ:

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг хайхаар Онцгой байдал зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгтэй багийг Мандал сум руу илгээхээр болжээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын агаарын цэргийн командлалын хэлтэсээс нисдэг тэргийг өнөөдөр явуулаагүй, маргааш /2021.7.22/ өглөө манан арилахаар эрэл хийх багийг нисгэхээр болсон гэсэн юм. Одоогийн байдлаар ар гэрийнхнийх нь нээсэн хандивын дансанд нийт есөн сая 622 мянган төгрөг цугларсан байна. Нислэгийн төлбөрт нийт 20 гаруй сая төгрөг хэрэгтэй болохыг гэрийнхэн мэдээлсэн.


Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэдэг газарт самарт явсан гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 18 хонож байгаа тухай мэдээлэл гарсан. Тухайн газарт машин явах боломжгүй учир эрэн хайх ажлыг нисдэг тэргээр явуулахыг ар гэрийнхнийх нь зүгээс хүссэн ч дөрвөн хүний суудалтай нь гурван сая төгрөг, 14 хүний суудалтай нь 4.5 сая төгрөг гэжээ. Болсон хэрэг явдлын талаар самарт яваад алга болсон иргэний эгч Д.Ариунгэрэлээс тодрууллаа.

ГУРАВДУГААР САРД САМРАНД ЯВСАН ДҮҮ МИНЬ ДОЛДУГААР САРД СУРАГГҮЙ БОЛСОН

Тэрбээр "Гуравдугаар сарын 11-нд миний хамгийн бага дүү маань самарт явлаа гэж утсаар ярьсан. Эгчээ би самарт явах гээд хамт явах хүмүүстэйгээ уулзаад зогсч байна гэсэн. Тэгээд дөрөв, тавдугаар сард холбоо бариагүй байж байгаад зургадугаар сард хамт явж байсан хүмүүстэй нь холбогдож хэзээ бууж ирэхийг нь асуухад “Бид хэд дажгүй явж байна. Санаа зоволтгүй шүү” гэж холбоо барьсан. Тэгээд сая энэ сарын 15-нд сураггүй болсон гэдэг мэдээ аваад санд мэнд Зүүнхараа руу очиж цагдаагийн байгууллагад хандсан. Эрлийн ажил зохион байгуулсан ч амжилт олохгүй байсан учраас бид ярилцаад хотод ирсэн байгаа. Учир нь тухайн газарт морь, машинтай хүн явахад тун хэцүү. Тиймээс эрэн хайх нисдэг тэрэг гэгчийг олж очиж хүмүүсээ олъё гэсэн ч амжилт олсонгүй. Эрэн хайх, аврах нисдэг тэргээр тусламж үзүүлж болох уу гэж Онцгой байдлын газраас асуухад гурван хүний багтаамжтай онгоцны төлбөр нь цагийн 4.5 сая төгрөг харин найман хүний багтаамжтай нь нэг цаг түрээслэх төлбөр нь 16 сая төгрөг гэсэн юм. Бидэнд тийм их хэмжээний мөнгө байхгүй ч гэрийнхнээ олох хүсэл байгаа учир ард иргэдээс хүртэл хандив гуйж байна.

ӨЧИГДӨР ХУВИЙН ОНГОЦ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ТҮРЭЭСЛЭСЭН Ч ОЛООГҮЙ

-Цаг хугацаа алдахгүйн тулд бид өчигдөр эрэл хийх хувийн жижиг онгоц түрээсэлсэн. Төлбөр нь ирж, очихын 19 сая төгрөг болно гэсэн. Тэгээд эрэл хийж байгаа учраас та бүхний нөхцөл байдлыг харгалзаад 10 сая төгрөгөөр явж өгнө гэж хэлсэн ч бид төлбөрийг нь төлөх боломжгүй үнэхээр хүнд байна. Дахин үнийг нь буулгаж өгч болох уу гээд гуйсан. Бидний нөхцөл байдлыг харгалзаж, эрлийг таван сая төгрөгөөр зохион байгуулсан. Нисэх онгоц өчигдөр 12:45 цагт нисээд 15:25 цагт эрлийг дуусгасан. Хэн ч бууж ирээгүй. Тэр ууланд Бугант сумаас морьтой эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Гэвч аврах ажиллагааг эрчимтэй хийхийг ар гэрийнхний зүгээс хүсч байна. Тиймээс Жанжин штабаас гуйхаар ирээд байна. Хэрэв зөвшөөрвөл бид дүүгээ, гэрийнхнээ олж чадах итгэл найдвар дүүрэн байгаа. Сайхан сэтгэлт ард түмэнд хандаж эрэн хайх ажиллагааг хийх нисдэг тэрэгний мөнгөнд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газраас тус эрэн хайх ажилд онгоц гаргаж өгөх эсэх асуудлаар тодруулахад Зэвсэгт хүчний жанжин штабаас тухайн агаарын хөлөг эзэмшигчтэй хамтран тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэх боломжтой гэдэг тайлбарыг өглөө. Ар гэрийнхэн нь одоо ЗХЖШ-ын даргаас зөвшөөрөл авахаар очоод байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж