"Snoop Dogg" зургаан хоног дуугүй лайвстрим хийж, үзэгчдийг бухимдуулав | News.MN

"Snoop Dogg" зургаан хоног дуугүй лайвстрим хийж, үзэгчдийг бухимдуулав

"Snoop Dogg" зургаан хоног дуугүй лайвстрим хийж, үзэгчдийг бухимдуулав

"Snoop Dogg" зургаан хоног дуугүй лайвстрим хийж, үзэгчдийг бухимдуулав

АНУ-ын реппер "Snoop Dogg"-ийн Twitch лайвстрим нь бусадтай адил биш хачирхалтай зүйлээр их. Түүний лайвстрим нь төлөвгүй, замбраагүй байдаг ч 49 настай түүнийг технологийн хувьд төгс байна гэж хэн ч хүлээгээгүй. Гэхдээ ямар нэг шалтгаанаар рэппер сүүлийн зургаан өдрийн турш өөрийн болон тоглоомынхоо дууг бүрэн хаалттайгаар лайвстрим хийжээ.

Түүний сүүлийн зургаан лайвстрим огт дуугүй явж байгаа ч "Madden21" тоглоомыг тоглохыг нь 5000-48000 хүн тогтмол үзсээр байгаа аж.  Хүмүүс түүний лайвстрим нь дуугүй болсон гэдгийг мэдэгдэхийг хичээсэн боловч нэг жижиг асуудал үүсчээ. Учир нь түүний Twitch-ийн чат нь зөвхөн эможи агуулсан тул түүнд туслахыг оролдож буй хүмүүс асуудлыг эможигаар ойлгуулах гэж үйлээ үзэж байгаа аж.

Гэсэн ч  "Snoop Dogg" энэ бүгдийг тоохгүй үргэлжлүүлээд байгаа нь  санаатайгаар дууг нь хаасан уу гэж гайхахад хүргэжээ.

https://clips.twitch.tv/YummyFamousDoveDeIlluminati-30o9aTqGqrXJjAXw

ЭХ СУРВАЛЖ: PCGAMER.COM

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-21 59.153.114.186

teneg ni eniig uzdiim bee hairan tsag hugatsaa

Avatar

иргэн 2021-07-21 203.98.77.126

Хоёулаа л энд сэтгэгдэл бичээд хайран цаг хугацаагаа алдаж байна даа хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж