“Ирэх сараас хэвтэн эмчлүүлж буй нэг ч иргэн мөнгөөр эм авахгүй” | News.MN

“Ирэх сараас хэвтэн эмчлүүлж буй нэг ч иргэн мөнгөөр эм авахгүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

“Ирэх сараас хэвтэн эмчлүүлж буй нэг ч иргэн мөнгөөр эм авахгүй”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.7.21/ ажиллалаа. Тус агентлаг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол Улсад эм, эмнэлгийн шаардлагатай хэрэгслийг цаг алдалгүй түргэн шуурхай оруулж ирэх, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага аж.

Шадар сайд С.Амарсайхан эмийн үнэ өртөг, чанар стандартын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцаж байна

Шадар сайд С.Амарсайхан эмийн үнэ өртөг, чанар стандартын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцаж байна

Posted by News.mn on Tuesday, July 20, 2021

Шадар сайд С.Амарсайхан:

-Covid-19 онцгой нөхцөл байдал болон нийт ард иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээг тэр дундаа эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй байлгах үүднээс энэхүү агентлаг ажиллаж байгаа. Гэвч Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар дүүрэг болон орон нутгуудын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг эмийн нөөц, санхүүгүй гэдэг шалтгаанаар иргэдийг хувиасаа эм болон хэрэгтэй бусад тариагаа өөрөө авахыг шаарддаг нь тогтоогдсон.

УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ӨНДӨР ҮНЭТЭЙ ЭМ ЗАРАХ ГЭЖ СҮЛЖЭЭ ҮҮСГЭСЭН БАЙНА

Угтаа улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн өндөр үнэтэй эм, тариа авах санхүүгийн хувьд боломжгүй байж болно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд улсаас татан авалт хийхэд тодорхой санхүүжилт гаргаж буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмж татан авдаг компаниудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Тоотой хэдхэн компани жил бүр тендер авч, оруулж ирсэн эм, эмнэлгийн хэрэгслээ хэт өндөр үнээр зарж байгааг тайлангаас харлаа. Үүнийг таслан зогсоож татан авалт хийх шаардлага хангасан бусад компаниудад боломж олгож хямд үнээр тоо ширхгийг ахиулан оруулж ирэх хэрэгтэй.

Иргэдээс ирж байгаа мэдээллээр хөнгөлөлттэй үнээр авах эмийн хувьд ч хүрэлцээгүй байна. Тиймээс та бүхэн дүүрэг, аймаг, сумын төвтэй холбогдож ямар эм хэрэгтэй байгааг, аль эм нөөцгүй болсон талаар тогтмол мэдээлэл авч эмийн хомстол, тасалдал үүсгэхгүй байх хугацаат үүрэг өгч байна. Энэ асуудал наймдугаар сар гэхэд байхгүй болсон байх ёстой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй Covid-19-өөр өвдсөн тохиолдолд уух эмийн сонголтуудыг оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ганцхан Арбидол гээд эмийг иргэд авч, татан авалтаа тогтмол хийгээгүйгээс болж тасалдахад хүрсэн. Дахин ийм алдаа гаргах ёсгүй.

Мөн улсын эмнэлгийн эмч нар үзлэг хийсэн хүндээ өндөр үнэтэй эмийг зөвлөж ганцхан тэр эмийн санд л байгаа, заавал тэндээс очиж аваарай гэх мэт үгсэн хуйвалдаж, тохиролцож иргэдэд үнэтэй эм шахах зэрэг асуудал олноор үүсч байна.

Иймээс хэрэгцээт эмийн судалгааг тогтмол авч өндөр үнээр оруулж ирж буй эмийг хямд татан авалт хийх боломжийг судлах хэрэгтэй. Хил гаалийн тухайд эрүүл мэндийн салбартай холбоотой бүх бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байгаа. Шаардлагатай төсөв санхүүг улсаас баталж өгч байгаа учраас иргэдийн карманаас мөлждөг энэ системийг арилгах үүрэг өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-07-21 203.98.77.126

Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүс анхнаасаа л төлбөргүй эмчлүүлэх ёстой. Байх ёстой юмыг байлгаж чадаагүй байж гавъяа байгуулсан юм шиг л байх юмаа

Avatar

Тэгмээрсэн дээ 2021-07-21 69.138.231.52

Үнэн л бол

Avatar

иргэн 2021-07-21 76.107.165.63

Эмнэлгүүдийг хувьчлах хэрэгтэй. Улсын эмнэлэг зөвхөн анхан шатны, эсвэл түргэн тусламж үзүүлдэг байх хэрэгтэй. Хүн болгон аль болох бага татвар, хураамж, даатгал төлөөд буцаагаад аль болох их хөнгөлөлт авах гэсэн энэ бэртэгчин зан манай монгол үндэстнийг сөнөөж байна. Ийм бэртэгчин тархины тураалтанууд энэ авилгач гэмт хэрэгтэнүүдийг сонгоод тэд нар нь бидний энэ бэртэгчин занг улам өдөөх бодлого явуулж байна.

Avatar

Зочин 2021-07-21 202.9.40.243

Зөвхөн тогтолцоог нь зогсоогоод зогсохгүй хохироосон бүх хүмүүстээ эргүүлэн мөнгийг нь төлүүл. Ялангуяа Ковид тусаад эдгэрсэн хүмүүст өвчтэй байх үедээ хэрэглэсэн эмний мөнгийг тус эмийн байгууллага, аптекууд буцаан төлөх ёстой. Учир нь тэд Эрүүл мэндийн даатгал төлсөн.

Avatar

Зочин 2021-07-21 150.129.140.240

Нөгөө л дунд шатанд хууль хэрэгжихгүй гэдэг нь энэ юмуу даа

Avatar

Зочин 2021-07-21 202.126.88.132

Ашигтай зүйл тийм амар арилдаггүй юмаа. Сүүлийн 30 жил бугшсан асуудал бохирыг нэг сарын дотор арилгалаа юу. Ядаж мэдэж аьсан нь их юм гэж

Avatar

Зочин 2021-07-21 103.80.210.183

хэл ам гараад байхаар түр дарах арга даа. өвөл хэвэндээ буцаад орж үргэлжилнэ.

Avatar

Зочин 2021-07-21 202.21.113.238

тэгээд юугаараа авхийн ? энэ муу үнэхээр даварцан х***а шүү

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-21 122.201.31.251

Төрийн албаны, ялангуяа төрийн үйлчилгээний дунд, доод шатны нөхдүүд бүх асуудлыг завхруулж, хувийн ашиг хонжооны төлөө цагаандаа гарсан.

Avatar

Зочин 2021-07-21 66.181.179.12

Маш зөв. ЭМД гэж байдгийн үр шимийг иргэд хүртэх боломжийг үүнээс цааш олгож байвал иргэд бид талархахаас өөр яахав. Энэ бол төр үүргээ гүйцэтгэж байгаагийн жишээ

Avatar

Хүрэлсүх 2021-07-21 43.242.241.218

Самараа өөрөө л эндээс ашиг олчоод одоо нэг их үүрэгдсэн хүн. ХАриуцлагаа хүлээж ОГЦОР

Avatar

Зочин 2021-07-21 202.126.89.61

bolj bna

Avatar

Зочин 2021-07-21 150.129.142.109

.!.

Avatar

Zochin 2021-07-21 87.66.142.201

Maluud mini odoo medej bga yumu, ard tumen emneleg nertei gazariin koridort hewtene deer ni em tariagaa uursduu awchiraad 30 jil bolj bga shu de. Deer ni emch nar ni medleg muugaas hunii ami ersdene, emnelgiinhen awilgal awna…. Ene bugdiig ta nar medehiin deedeer medne, ene niigmee uurchil

Avatar

Зочин 2021-07-21 202.55.188.81

Mongoliig samarch bayajsan berd min chi l arilaad ug duu

Avatar

зочин 2021-07-21 203.98.76.176

Хувийн эмнэлэг гэж дураараа мөнгө хүүлэгч нар байнаа,даатгал үйлчлэхгүй дуран нь үнэтэй

Avatar

emch 2021-07-21 192.82.67.231

Amarsaihan uuruu udam sudar ahan duuseeree MONNGOLIIN ARD TUMNIIG HULGAILJ LUIVARDAJ AMIDARSAAN. Odoo l ard tumnee boddog turiin hun bolj gene. Ene hulgaichiin YG YUIDEL bur ni H U D L A A shuu…….

Avatar

Зочин 2021-07-21 202.126.89.61

chi em shahdag uu

Avatar

zochin 2021-07-21 192.82.67.231

Emiin shahaanii suljee shini 1996 onii Huteliin holer uvchnees ehlel ni tavigdsan yum.Chi odoo l medej gene, Bitgii dur esgeed bai. Uneheer emiin mafias salna gevel EMYu-nii said Enhbold bolon tendhiin heden tushmeleesee ehel. Ene agentlag chini tender zarladag.tegeed EMYuamnaas shalgaruulah companii ners orj irj ene baiguullagiig shantaajildag.

Avatar

бат 2021-07-21 103.229.123.214

Зөв шаардлага тавьсан байна. Эмч эмнэлгийн байгууллагууд яг ингэдэг. Шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.Бүх шатны удирдлагууд нь үгсэн хуйвалддаг.Мэдээ хувь хүртдэг биз.

Avatar

zochin 2021-07-21 192.82.67.231

Amarsaihan gej shunaliin tulam bitgii popor. Bitgii ajil huusen dur uzuui,

Avatar

Зочин 2021-07-21 192.82.76.55

Эмч нар хамгийн тх авилга авдаг. Бүр төрөх гэж бгаа хүнээс хүртэл мөнгө авдаг.

Avatar

Зочин 2021-07-21 103.80.210.183

тэгээд цалингаа нэмчихлээ. авилгын хэмжээ эрс өснө дөө.

Avatar

Зочин 2021-07-21 66.181.161.121

Одоо л мэдэж байгаа юмуу наад сүлжээ чинь 20 жил болж бн ш дээ

Avatar

Зочин 2021-07-21 202.179.16.75

Паратусин гэсэн эмийг оруулмаар байна

Avatar

Иргэн . 2021-07-21 66.181.160.104

Эрүүл мэнд , боловсрол 2 -оор тухайн ард түмний амьдрал аль түвшинд байгааг хэмжих учиртай юм .
Үүнийг ашгийн төлөө бизнес болгочихоор мөхөл рүү тэмүүлж байгаа хэрэг ээ .
Иргэд үүнийг ухаарч тэмцэх ёстой . Улс төрчид нь хуурч , олон түмэн хууртаж дуусахгүй юм даа .
Чадах хүмүүст эрх бариулахгүй бол улам бүр хэцүүдэх нь нэгэнт тодорхой болсон ., хүмүүс ээ !

Avatar

Зочин 2021-07-21 202.179.26.199

Yum unegui boloh tusam ulam mayrna daa. Venezuela ruu ch duhuud l baina

Avatar

Зочин 2021-07-21 122.201.22.228

Сайхан бүлт бүлт үсрэх юм аа. Цахилгааны үнийг тэглэнэ гэж шал худлаа шаасан.

Avatar

Зочин 2021-07-21 202.21.107.91

Эмч нар бизнесмен болоод удаж байна ш дээ.

Avatar

Зочин 2021-07-21 66.181.161.34

Худлаа шааж попроод байгаарай. Шуналын тулам эмч нарын мафи чамд дийлдлээ юу?

Avatar

Зочин 2021-07-21 66.181.161.12

Маш муухай бохир сүлжээ. Ковидоор бүр дэлхийн оргилд гарсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж