“Ирэх сараас хэвтэн эмчлүүлж буй нэг ч иргэн мөнгөөр эм авахгүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

“Ирэх сараас хэвтэн эмчлүүлж буй нэг ч иргэн мөнгөөр эм авахгүй”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.7.21/ ажиллалаа. Тус агентлаг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол Улсад эм, эмнэлгийн шаардлагатай хэрэгслийг цаг алдалгүй түргэн шуурхай оруулж ирэх, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага аж.

Шадар сайд С.Амарсайхан эмийн үнэ өртөг, чанар стандартын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцаж байна

Шадар сайд С.Амарсайхан эмийн үнэ өртөг, чанар стандартын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцаж байна

Posted by News.mn on Tuesday, July 20, 2021

Шадар сайд С.Амарсайхан:

-Covid-19 онцгой нөхцөл байдал болон нийт ард иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээг тэр дундаа эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй байлгах үүднээс энэхүү агентлаг ажиллаж байгаа. Гэвч Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар дүүрэг болон орон нутгуудын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг эмийн нөөц, санхүүгүй гэдэг шалтгаанаар иргэдийг хувиасаа эм болон хэрэгтэй бусад тариагаа өөрөө авахыг шаарддаг нь тогтоогдсон.

УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ӨНДӨР ҮНЭТЭЙ ЭМ ЗАРАХ ГЭЖ СҮЛЖЭЭ ҮҮСГЭСЭН БАЙНА

Угтаа улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн өндөр үнэтэй эм, тариа авах санхүүгийн хувьд боломжгүй байж болно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд улсаас татан авалт хийхэд тодорхой санхүүжилт гаргаж буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмж татан авдаг компаниудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Тоотой хэдхэн компани жил бүр тендер авч, оруулж ирсэн эм, эмнэлгийн хэрэгслээ хэт өндөр үнээр зарж байгааг тайлангаас харлаа. Үүнийг таслан зогсоож татан авалт хийх шаардлага хангасан бусад компаниудад боломж олгож хямд үнээр тоо ширхгийг ахиулан оруулж ирэх хэрэгтэй.

Иргэдээс ирж байгаа мэдээллээр хөнгөлөлттэй үнээр авах эмийн хувьд ч хүрэлцээгүй байна. Тиймээс та бүхэн дүүрэг, аймаг, сумын төвтэй холбогдож ямар эм хэрэгтэй байгааг, аль эм нөөцгүй болсон талаар тогтмол мэдээлэл авч эмийн хомстол, тасалдал үүсгэхгүй байх хугацаат үүрэг өгч байна. Энэ асуудал наймдугаар сар гэхэд байхгүй болсон байх ёстой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй Covid-19-өөр өвдсөн тохиолдолд уух эмийн сонголтуудыг оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ганцхан Арбидол гээд эмийг иргэд авч, татан авалтаа тогтмол хийгээгүйгээс болж тасалдахад хүрсэн. Дахин ийм алдаа гаргах ёсгүй.

Мөн улсын эмнэлгийн эмч нар үзлэг хийсэн хүндээ өндөр үнэтэй эмийг зөвлөж ганцхан тэр эмийн санд л байгаа, заавал тэндээс очиж аваарай гэх мэт үгсэн хуйвалдаж, тохиролцож иргэдэд үнэтэй эм шахах зэрэг асуудал олноор үүсч байна.

Иймээс хэрэгцээт эмийн судалгааг тогтмол авч өндөр үнээр оруулж ирж буй эмийг хямд татан авалт хийх боломжийг судлах хэрэгтэй. Хил гаалийн тухайд эрүүл мэндийн салбартай холбоотой бүх бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байгаа. Шаардлагатай төсөв санхүүг улсаас баталж өгч байгаа учраас иргэдийн карманаас мөлждөг энэ системийг арилгах үүрэг өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж