Австралид “дельта” хувилбар бүртгэгдэж, дахин хөл хорив | News.MN

Австралид “дельта” хувилбар бүртгэгдэж, дахин хөл хорив

Австралид “дельта” хувилбар бүртгэгдэж, дахин хөл хорив

Австралид “дельта” хувилбар бүртгэгдэж, дахин хөл хорив

Австралийн гурван мужид “дельта” хувилбарын халдвар тархалтыг зогсоох зорилгоор 13 сая гаруй австраличууд буюу хүн амын тал хувийг хөл хорьжээ. Өнөөдөр нэмж, Австралийн 1,7 сая хүн амьдардаг Өмнөд Австрали, Викториа болон Шинэ Өмнөд Уэльсийн зарим хэсэгт хөл хорио тогтоожээ.

Австралид “дельта” хувилбарын таван тохиолдол илэрснээр ийнхүү долоон хоногийн хөл хорио тогтоожээ. Оршин суугчид хүнсний дэлгүүр орох, спортоор хичээллэх болон бусад чухал шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарах ёсгүй. Гэвч хөл хоригдох болсон нь австраличуудын бухимдлыг төрүүлж, эсэргүүцэл дагуулжээ.

Австрали нь саяхныг хүртэл халдварыг тархалтыг хөл хорио, хязгаарлалтын тусламжтайгаар тогтоон барьж байсан.

Гэвч  Австралид вакцинжуулалтын явц хангалтгүй байгаа энэ үед маш халдвартай “дельта” хувилбар бүртгэгдсэн нь шинэ сорилт боллоо.

Австраличуудын 14 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын  орнуудын хамгийн бага хувьтай улс болж байна.

Тус улсын засгийн газраас худалдан авсан файзер вакцины хүрэлцээ хангалтгүй, дээр нь  АстраЗенека вакцинаас үүдэн цус бүлэгнэх ховор тохиолдлоос болгоомжилсон хандлагатай байна.

 ЭХ СУРВАЛЖ : BBC NEWS

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-21 202.21.113.238

за яаж шийддэгийг нь харий даа

Avatar

Зочин 2021-07-21 122.201.24.122

Манайх шиг байл даа!! Энэ Австраличууд арчаагvй гэдэг нь . Манайх бол вакцинаар хvчиндэж бн доо!! Зарим нь хийлгэхгvй гэж тийчлээд л ,зарим нь гурав дервен янзаар нь давхарлаад хийлгэцэн ч яадаг юмб гээд л

Avatar

Sergln 2021-07-21 185.42.170.203

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол…

Avatar

Зочин 2021-07-21 202.21.113.238

эээ мангар юм аа Манай Оюунэрэдэнэ шиг бай л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж