Кобигийн даалгаврыг биелүүлж, Яннис NBA-ийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Кобигийн даалгаврыг биелүүлж, Яннис NBA-ийн аварга боллоо

Кобигийн даалгаврыг биелүүлж, Яннис NBA-ийн аварга боллоо

NBA-ийн 2020-2021 оны улирлын шигшээ шатны зургаа дахь тоглолт өнөөдөр/2021.07.21/ явагдаж, Милуоки Бакс баг талбай дээрээ Финикс Сансыг хүлээн авч, 105-98 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.

Нэгдүгээр үеийн эхлэлээс талбайн эзэд илүү тоглолтыг үзүүлж байсан ч Сансын залуучууд хариуг нь барьсаар оноо тэнцүү хоёр баг шийдвэрлэх дөрөвдүгээр үетэй золгосон. Дөрөвдүгээр үед Яннис Антетокунмпо, Жрү Холидэй, Крис Миддлетон гэсэн Баксын их гурвал үүргээ сайн гүйцэтгэж, багаа хожилд хөтөллөө. Ялангуяа Яннис энэхүү тоглолтыг 50 оноо, 13 самбараас бөмбөг авалттай дуусгаж, финалын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарлаа. Эсрэг талаас Крис Пол 26 оноо авсан бол өмнөх хоёр тоглолтдоо дараалан 40 болон түүнээс дээш оноо аваад байсан Девин Бүүкер ердөө 19 оноо авчээ.

Тэртээ 2017 онд Коби Брайант өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Яннис Антетокунмпог “MVP болоорой” гэж даалгавар өгч байсан. Яннис ч түүнийг даалгаврыг биелүүлж MVP-ээр хоёр удаа дараалан тодорсон. Үүний дараа Коби түүнийг “Аварга болоорой” гэж байв. Харин Яннис өнөөдөр түүний даалгаврыг биелүүлж, NBA-ийн аварга боллоо.

Өдгөө 26 настай Грек залуугийн хувьд ийнхүү NBA-ийн хүртэж болох бүхий л цом, шагналуудыг хүртлээ.

Giannis is emotional after winning the title

What a moment for Giannis ✊

Posted by NBA TV on Tuesday, July 20, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж