Олимпийн нээлтийн тоглолтод япончууд ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимпийн нээлтийн тоглолтод япончууд ялалт байгууллаа

Олимпийн нээлтийн тоглолтод япончууд ялалт байгууллаа

Токио 2020 олимпийн наадам өнөөдөр/2021.07.21/ хөлбөмбөг болон софтболын спортуудаар эхэлж байна. Зуны 32 дахь удаагийн олимпийг нээж Япон болон Австралийн софтболын багууд тоглосон бөгөөд Фүкүшима хотын Азүма бейсболын цэнгэлдэхэд үзэгчгүй болсон энэхүү тоглолтод зохион байгуулагч орон Японы бүсгүйчүүд өрсөлдөгчөө 8-1 гэсэн харьцаатай хожлоо.

1996 оны Атлантагийн олимпоос 2008 оны Бээжингийн олимп хүртэл софтбол нь олимпийн хөтөлбөрт багтаж байсан боловч 2012 болон 2016 оны олимпийн наадмуудын хөтөлбөрөөс хасагдаж байв. Харин энэ удаагийн олимпоос эхлэн эргэн хөтөлбөрт багтсан. Хамгийн сүүлийн Бээжингийн олимпийн аваргаар Японы баг тодорч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, аваргаа хамгаалагчид эхний тоглолтдоо ялалт байгуулжээ.

Өнөөдөр софтболоос гадна олимпийн хөлбөмбөгийн эмэгтэй багуудын тоглолтууд зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж