Мэргэжлийн сүмогийн дээд макүүчи зиндааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг өнөөдөр/2021.07.21/ албан ёсоор ёкозүна цол хүртсэнийг зарлалаа. Ийнхүү дөрөв жил хагасын дараа сүмо ертөнцөд дахин нэгэн монгол ёкозүна төрж байгаа нь энэ.
Саяхан өндөрлөсөн Нагоя башёд 14 даваа, нэг унаатай үзүүрлэсэн Тэрүнофүжи 2017 онд Кисэносатога ёкозүна цол хүртсэнээс хойшхи энэ цолонд хүрсэн анхны бөх болж байна.
Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн Даваа гаригт ээлжит бус хурлаа хийж, 29 настай Тэрүнофүжид дуу нэгтэйгээр 100 хувийн саналаар ёкозүна цол хүртээхийг дэмжжээ.
Та бүхэн "Нагоя башёд түрүүлсэн Тэрүнофүжи гэж хэн бэ?" гэх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу
Өдгөө 29 настай тэрбээр хоёр өвдгөндөө хүнд бэртэл аван 2019 оны гуравдугаар сард тавдугаар зиндаа болох жонидан хүртэл чансаа буурч байсан билээ. Гэвч Тэрүнофүжи гайхалтай эргэн ирж, ёкозүна цолтон боллоо.
Холбоотой мэдээ