"Дельта" хувилбар вакцингүй хүмүүст аюултай!

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

COVID-19

"Дельта" хувилбар вакцингүй хүмүүст аюултай!

"Дельта" хувилбар вакцингүй хүмүүст аюултай!

Зургаан сарын турш огцом буурсны дараа “дельта” хувилбараас шалтгаалж Covid-19 халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж байна. Тодруулбал, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) Баасан гаригт мэдээлснээр долоо хоногийн дотор шинэ тохиолдол АНУ-д 70 хувь орчим , хэвтэн эмчлүүлэх өвчлөл 36 орчим хувиар өссөн байна.

"Одоо өвчлөл вакцин хийлгээгүй хүмүүсийн цар тахал болж байна" гэж тус төвийн захирал, доктор Рошель Валенский мэдээлсэн.

Хэрэв та аль хэдийн вакцин хийлгэсэн бол та ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай вэ. Түргэн тархаж буй хувилбараас хэрхэн  өөрийгөө  болон бусдыг хамгаалах талаар энд дурдав.

/2021.07.21. Дельта хувилбарын одоогын тархалтын тоо/

 

“ДЕЛЬТА” ХУВИЛБАР НЬ ХЭР ЗЭРЭГ ИЛҮҮ ХАЛДВАРТАЙ ВЭ?

Маш их. NPR (Үндэсний олон нийтийн радио)-ийн мэдээлснээр “дельта” хувилбар нь анхны SARS-CoV-2 омгуудаас 225 хувь илүү дамждаг байна. Хятадын эрдэмтдийн судалснаар “дельта” халдвар авсан хүмүүс амьсгалын системдээ Covid-19-тэй харьцуулбал вирусийн биетүүдийн тоо 1000 дахин их бөгөөд өвчний эхэн үед халдвар тараах боломжтой болохыг тогтоожээ.

ХЭРЭВ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН БОЛ ТА “ДЕЛЬТА” ХУВИЛБАРААР ӨВДӨХ ҮҮ?

Тийм, гэхдээ бүү сандар. Вакцинууд нь “дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй, гэвч халдвар авах боломжтой хэвээр байгаа. Вакцин нь эмнэлэгт хэвтэх эсвэл үхэлд хүргэх ноцтой өвчний эрсдлийг ихээр бууруулдаг байна.

ХҮҮХДҮҮД ХАЛДВАР АВЧ, “ДЕЛЬТА” ТАРААЖ БОЛОХ УУ?

Тийм. Хүүхдүүд Covid-19 халдвар авах ч хөнгөн өвчилдөг. 12-аас доош насны хүүхдэд вакцин хийх эрхгүй тул хүүхдүүд вирусийн эсрэг хамгаалалтгүй насны бүлэг хэвээр байна.

“Дельта” хувилбарын  халдвар авсан хүүхдүүдэд вирусийн өмнөх хувилбар аль хэдийн халдварлагдсан тохиолдолд илүү их шинж тэмдэг илэрч магадгүй.

Хүүхдүүдэд COVID-ийн шинж тэмдэг сул байдлаар илэрдэг учраас “дельта” хувилбар ч ноцтой шинж тэмдэг илрэхгүй, хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлэхэд хүргэхгүй байх гэсэн таамаглал гаржээ.

ЭХ СУРВАЛЖ: NPR, STATISTA

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж