Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна | News.MN

Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна

Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна

Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна

Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Долдугаар сарын 14-18-ний хооронд 150.7 метр газар шугам угсарч, авто замын хөндлөн сэтэлгээг 29.4 метр урт газар хийж, ф600 ган хоолой суурилуулсан. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10 худаг, үзлэгийн таван худаг угсарлаа. Ажлын явц 36 хувьтай байна.

Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд шийдэгдэх юм.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мега корруфци 2021-07-21 202.21.108.42

Бордюр, хорооллуудын цэвэр бохирын шугам солих ажил нэртэй мега авилгалуудаас хэн хэн гэгч албан тушаалтан хичнээн жил ашиг унагаасан, хэдэн компани жил бүр гүйцэтгэдэгийг АТГ шалгадаггүй юмуу.

Avatar

Зочин 2021-07-21 103.80.210.183

нэг тийм байнга жил бүр их мөнгө төсвөөс гаргаад сурчихсан гар байнаа байна. жил бүр гэрэтүүлэг бродюр элдэв юмаар мөнгө угаагаад байна даа. цаана нь том тушаалтан байна.

Avatar

би 2021-07-21 103.9.90.100

угаасаа манай ажил дандаа араасаа хийгддэг нээх тохижуулаад янзалсан байснаа хэдхэн сарын дараа хуулж авах жишээний. Жил бүр замын боржур сольдог ажил хэний ашиг сонирхлоор хийгддэг юм бол зүв зүгээр байсан боржурыг л авч хаяад шинийг тавихын . Энэ боржур л хотыг өнгө үзэмжгүй, түгжрэлтэй байлгаад байгаа юмаа даа янз нь.

Avatar

Зочин 2021-07-21 64.119.27.25

дандаа араас нь хийнэ сонин гарууд шүү. баянбүрд хавийг ноднин зам хаагаад шинэ зам тавьсан биз дээ. Одоо буцаж хуулаад шугамаа тавьж байгаа юм уу

Avatar

Зочин 2021-07-21 202.21.109.62

th mongo idmeer bn shdee oilgodogui umaa daraa jil bi brodure ni solino gej bodoj baigaa end helhed taatai bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж