Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу? | News.MN

Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу?

Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу?

Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу?

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг өчигдөр /2021.07.20/ ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулжээ. Тэгвэл Д.Золжаргалыг аймгийн ИТХ дахь  АН-ын бүлэг огцруулах санал оруулжээ. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд санал гаргаж, АН-ын хоёр гишүүн нэмэгдсэнээр ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, Д.Золжаргалыг огцруулах шийдвэр гаргажээ.

Харин аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат "АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулах санал гаргаагүй. Аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд өчигдөр болсон ИТХ-ын ээлжит бус хурлыг хууль бус хэмээн үзэж, оролцоогүй. Гэхдээ манай намын хоёр төлөөлөгч Засаг даргыг огцруулах МАН-ын төлөөлөгчидтэй нэгдэж, гарын үсэг зурсан байна лээ. Шалтгааныг нь мэдэхгүй байна. Өнөөдөр манай намын бүлэг хуралдаж, өчигдөр болсон ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуулийн дагуу явсан эсэхийг ярилцаж, шийдвэр гаргана" гэсэн тайлбарыг өглөө.

Ээлжит бус хуралдаанд 21 төлөөлөгч оролцжээ. Үүнээс МАН-ын 18, АН-ын 2 төлөөлөгч оролцсон бөгөөд олонхын саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн байна.

Энэ талаар С.Эрдэнэ "Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа" хэмээн жиргэжээ.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч сард зарим аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудлыг хөндөж байсан. Ингэхдээ Ерөнхий сайд  Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын асуудлыг Засгийн газрын хурлаар авч хэлэлцэж, ковидын үед хариуцлагагүй ажилласан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН 2021-07-21 202.131.230.107

Хасу Мөнхбатын хийж байгаа ажил. Хамаг хорыг найруулчихаад худлаа цэвэрхэн царайлаад, дараа нь Засаг болох санаатай ш дээ

Avatar

c 2021-07-21 66.181.176.189

zubuu zailuul

Avatar

Зочин 2021-07-21 122.201.24.122

Эрдэнээ даргын баруун гарын шадарыг ингэж болж байгаам уу?! Эрдэнээ даргыг Баянголд найдваргvй бол Архангайд ерселдеж гарч ирэх херсийн бэлтгэж байгаа сайн дарга ш дээ!!

Avatar

Зочин 2021-07-21 64.119.17.70

Устгал хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-21 64.119.23.94

Жонхуу самарсаар л

Avatar

Зочин 2021-07-21 202.126.89.91

Ээ эгэ бол доройтол

Avatar

Зочин 2021-07-21 64.119.16.114

Erdene hulgaich luivarchin uuriin buruugaa busad ruu chihej bn ene urvagchiig nen darui solihgui bol AN ogt uudluhgui shuu

Avatar

зочин 2021-07-21 202.9.46.144

Шорон Эрдэнээ Золжаргалыг томилсон ш дээ

Avatar

Осор 2021-07-21 202.126.89.106

Ковидын шалтгаанаар гэвэл энэ засаг,УОК ч огцрох боллоо давуулан хангасан даа

Avatar

Зочин 2021-07-21 66.181.182.169

Халзан хар Мөнхбат фсда л хот найруулж байхгүй юу.АН бүтэхгүй ээ

Avatar

Зочин 2021-07-21 202.126.89.123

Хасу Мөнхбат чи л бүх юмыг зохион байгуулсан ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж