Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу?

Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан нь хууль бус байсан уу?

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг өчигдөр /2021.07.20/ ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулжээ. Тэгвэл Д.Золжаргалыг аймгийн ИТХ дахь  АН-ын бүлэг огцруулах санал оруулжээ. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд санал гаргаж, АН-ын хоёр гишүүн нэмэгдсэнээр ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, Д.Золжаргалыг огцруулах шийдвэр гаргажээ.

Харин аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат "АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулах санал гаргаагүй. Аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд өчигдөр болсон ИТХ-ын ээлжит бус хурлыг хууль бус хэмээн үзэж, оролцоогүй. Гэхдээ манай намын хоёр төлөөлөгч Засаг даргыг огцруулах МАН-ын төлөөлөгчидтэй нэгдэж, гарын үсэг зурсан байна лээ. Шалтгааныг нь мэдэхгүй байна. Өнөөдөр манай намын бүлэг хуралдаж, өчигдөр болсон ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуулийн дагуу явсан эсэхийг ярилцаж, шийдвэр гаргана" гэсэн тайлбарыг өглөө.

Ээлжит бус хуралдаанд 21 төлөөлөгч оролцжээ. Үүнээс МАН-ын 18, АН-ын 2 төлөөлөгч оролцсон бөгөөд олонхын саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн байна.

Энэ талаар С.Эрдэнэ "Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа" хэмээн жиргэжээ.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч сард зарим аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудлыг хөндөж байсан. Ингэхдээ Ерөнхий сайд  Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын асуудлыг Засгийн газрын хурлаар авч хэлэлцэж, ковидын үед хариуцлагагүй ажилласан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж