Трампын холбоотонг гадаадын агент хэмээн баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Трампын холбоотонг гадаадын агент хэмээн баривчилжээ

Трампын холбоотонг гадаадын агент хэмээн баривчилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын олон жилийн холбоотон Томас Барракийг Лос Анжелес хотноо гадаадын засгийн газрын тагнуулын агентын үүрэг гүйцэтгэж байсан хэргээр баривчилжээ.

Өдгөө 74 настай Томас нь ” REIT Colony Capital ” хөрөнгө оруулалтын компанийг үндэслэгч бөгөөд 2016 оны сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын гол зөвлөхөөр ажилласан юм. Сонгуулийн хандив цуглуулахад түүний нөлөө их байжээ.

Барракийг сонгуулийн кампанит ажлын үеэр болон дараа нь Арабын Нэгдсэн Эмират улсын өмнөөс хууль бусаар лобби хийсэн гэж буруутгаж байна. Харин Барракийн төлөөлөгч түүнийг гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгджээ.

Түүнийг мөн 2019 онд Холбооны мөрдөх товчоонд олон удаа худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуйвалдаан зохион байгуулсан, шударга ёсыг тогтооход саад учруулсан гэж буруутгажээ. Түүнчлэн долоон хуудас яллах дүгнэлтэд дурдсанаар Барракт ажилладаг 27 настай Мэттью Граймс, АНЭУ-ын иргэн 43 настай Рашид Султан Рашид Аль Малик Алшаххи нарыг дээрх хэрэгт холбогдуулан буруутгаж байна.

Баррак, Гримес нарыг өчигдөр /2021.07.20/ Калифорнид баривчилсан бол Алшаххи эрх чөлөөтэй хэвээр байгаа аж. Барракийн хувьд Холбооны хэргээр ял сонсож буй Трампын хамгийн сүүлийн холбоотон болж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж