“Токио 2020”-д оролцох 71 тамирчнаас халдвар илэрчээ | News.MN

“Токио 2020”-д оролцох 71 тамирчнаас халдвар илэрчээ

Токио 2020 - COVID-19

“Токио 2020”-д оролцох 71 тамирчнаас халдвар илэрчээ

“Токио 2020”-д оролцох 71 тамирчнаас халдвар илэрчээ

“Токио 2020” зуны олимпийн наадмын нээлт албан ёсоор эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Гэтэл тус наадамд оролцох нийт 71 тамирчин covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа нь олон нийтийг түгшээж байна. Нийт 71 тохиолдлын 31 нь гадаадын тамирчин, төлөөлөгчөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрчээ.

Олимпийн наадмын зарим уралдаан тэмцээнүүд  өнөөдрөөс /2021.07.21/ эхэлж байгаа юм. Тухайлбал, софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт өнөөдөр зохион байгуулагдах аж.

Тус наадамд оролцож буй нийт тамирчид, багуудын тоотой харьцуулбал энэ тоо бага мэт боловч халдварын дэгдэлт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэхээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Олимпийн хотхонд нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа.

Хэрэв тамирчдын дунд халдварын тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах боломжтойг зохион байгуулагчид өчигдөр мэдэгджээ.

Энэ удаагийн олимпийн наадмын гол ивээн тэтгэгч “Тоёота Мотор” корпораци зар сурталчилгаагаа зогсоож байгаагаа саяхан мэдэгдсэн бол “NTT”, “Fujitsu”, “NEC” зэрэг компаниуд мөн адил шийдвэр гаргаж, төлөөлөгч нар нь нар нээлтийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн

Эх сурвалж: Kyodo News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-21 202.126.89.231

Tegeed ed nar chini bugd vaktsintai bgaa biz dee. Manaid haldvar buurval bugd vaktsin hiilgesendee bish vaktsintai vaktsingui bugdeeree haldvar avch ovdsondoo l buurah bh er ni bol.

Avatar

Монгол улсын иргэн 2021-07-21 202.9.46.219

Манайхан гэж наадаж цэнгэхээс өөр юм сэтгэхээ больсон төр засагтай улс оролцохгүй бол өөр хэн ч оролцох вэ дээ. Олимпод оролцох тамирчдын тоо цөөрөөд манай тамирчид овоо хэдэн эрх авсан шүү дээ. Жудо, буудлага ч яахав монголчуудын оролцдог төрөл. Хажуугаар нь сагсан бөмбөг энэ тэр гээд үлгэрийн далай болсон төрөлд сайндаа биш оролцор улсгүй болоод эрх авч байгаагаа мэдэж байна уу. Одоо бөөн дельта хувилбарууд ирнэ шүү дээ. Урьдах короного дарж чадахгүй байж хайран мөнгө бишүү Оюуэрдэнээ.

Avatar

зочин 2021-07-21 103.26.193.34

Аягүй бол манайхнаас ч халдвар илэрнэ шүү, даан ялангуяа холбоод нь ямар ч ажилгүй, хариуцлагагүй, б**с долоогчид толгойд нь гарчихсан жүдо, чөлөөтийнхнөөс халдвар илрэх магадлал маш өндөр, хавар тэмцээнд явсан жүдо, чөлөөтийнхөн өвчний үүр болоод тэмцээндээ оролцож ч чадалгүй ирсэн шүү дээ

Avatar

Зочин 2021-07-21 202.55.188.81

Erthen bolih baisiim

Avatar

Зочин 2021-07-21 202.126.89.7

Энэ харин муу мэдээ бна даа харж л байя даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж