Дэлхийн хамгийн баян хүн сансарт нислээ

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян хүн сансарт нислээ

Дэлхийн хамгийн баян хүн сансарт нислээ

Тэрбумтан Жефф Безос сансар руу богино хугацааны нислэгийг "New Shepard" хөлгөөрөө хийлээ. Түүнтэй хамт дүү Марк Безос, 82 настай эмэгтэй Уолли Фанк, 18 настай сурагч Оливер Диймэн нар сансарт ниссэн байна. Тэд хамгийн том цонхтой капсулаар нисч, дэлхийн хараа булаам төрхийг сансраас ажиглажээ. Капсул 10 минут 10 секунд үргэлжилсэн аяллын дараа газардахад Жефф Безос гарч ирээд "Хамгийн шилдэг өдөр байлаа. Миний төсөөлөл өндөр байсан ч үүнээс хавь илүү байлаа" мэдэгджээ. "New Shepard"  хөлгийг түүний "Blue Origin" компани сансрын аялал жуулчлалд зориулан зохион бүтээсэн юм.

Тэд  АНУ-ын Техамс муж улсын Ван Хорны ойролцоох хувийн сансрын хөөргөх төвөөс Их Британийн зуны цагаар 14:12 цагт хөөрсөн байна.  Хөөрснөөс хоёр минутын дараа капсул пуужингаас салж сансарт хүрсэн ба хөлгийн багийнхан "гайхалтай" хэмээн шагширч байв. Капсул 107 км орчим өндөрт хүрээд буцаж, Баруун Техасын цөлд шүхрээр газардсан байна. Газардсаны дараа нисэгчид дөрвөн минутын жингүйдэлд автаж буйг харуулсан бичлэгийг үзүүлсэн байна.

82 настай эмэгтэй Уолли Фанк бол 1960-аад оны үед Меркури-13 гэж нэрлэгдсэн эмэгтэйчүүдийн багийн гишүүн байсан юм. Тэрбээр эрэгтэй сансрын нисгэгчидтэй ижил сургуулилалтад хамрагдсан ч сансарт нисч чадаагүй байв.

Жеффийн дүү Марк Безос нь Нью-Йоркод төвтэй Робин Гүүд компанийн дэд захирал хийдэг. Харин 18 настай сурагч Оливер Диймэн бол Нидерландын санхүүчийн хүү аж. Тэрбээр хоёр дахь нислэгт багтсан байсан ч анхны нислэгийн дуудлага худалдаанд оролцогч нэрээ татсанаар оронд нь ийнхүү нисчээ.

Интернэт худалдааны "Amazon" сайтыг үндэслэгч Жефф Безос болон бусад тэрбумтнууд сансрын өрсөлдөөнд орж, бие биенээсээ өрсөн задгай сансарт гарах мөрөөдлөө биелүүлцгээж байна. Гэвч зарим хүмүүс тэрбумтнуудыг дэлхийн дулаарлын эсрэг зэрэг илүү хэрэгтэй зүйлд мөнгөө үрэхийн оронд зугаа цэнгэлдээ зарцуулж байна хэмээн шүүмжлэх аж. Үүний хариуд Жефф Безос "Бид бүх хүнд аж үйлдвэрлэл, бохирдол үүсгэж буй үйлдвэржилтээ аваад задгай сансарт гарах ёстой. Бид дэлхийгээ сансрын үзэсгэлэнт эрдэнэ, гариг хэвээр нь үлдээх ёстой. Сансрыг эзлэхэд хэдэн 10 жил шаардагдана. Гэхдээ бид одоо л эхлэх ёстой. Том зүйлс жижиг алхмаас эхэлдэг" хэмээн мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж