Хүн амын 56.6 хувь хоёрдугаар тундаа хамрагдаад байна | News.MN

Хүн амын 56.6 хувь хоёрдугаар тундаа хамрагдаад байна

Хүн амын 56.6 хувь хоёрдугаар тундаа хамрагдаад байна

Хүн амын 56.6 хувь хоёрдугаар тундаа хамрагдаад байна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2,510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна.

2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Эх сурвалж: Zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-20 202.126.89.122

Вакцин хийлгээгvй 18+ насны хэдэн хvн vлдсэн бэ?

Avatar

Заагч 2021-07-20 202.9.46.200

Чанар маш муу хог хятад вакцин делтад ямар ч ач холбогдолгvй хог байгаа юм.Ер нь чанар юу ч байхгуй хог.

Avatar

Зочин 2021-07-20 202.9.46.224

Веросел вакцин хийлгэсэн /2 тунгаа хийлгэсэн/ хүнд эсрэг биет үүсээгүй бол яах ёстой вэ? Энэ талаар мэдээлэл ер оруулахгүй байна.

Avatar

Зочин 2021-07-20 103.80.210.183

аварга дархлаатай байна гэсэн үг_

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж