"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн" | News.MN

"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн"

"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн"

"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр/2021.07.20/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БОЛОРТУЯА:

-Спортын холбоодоос ирсэн саналуудыг үндэслэн аливаа тэмцээн уралдааныг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үзэгчгүй зохион байгуулах боломжоор хангах, үүнийг Улсын онцгой комиссоор дахин хэлэлцүүлэх чиглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл аливаа тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулахаар хангах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ талаар УОК үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

2020 оны 11-р сараас эхлэн олон нийтийн хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, соёл урлагийн үзвэр, үйлчилгээний газар зэргийг түр хаах шийдвэр гаргасан билээ. Түүнээс хойш аливаа нэгэн спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулагдаагүй байсан юм. Харин одоо гагцхүү Улсын онцгой комиссын зүгээс наадмын төрлүүд болох бөх, сур, морин уралдаан болон хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейболын лигийн тэмцээнүүд зохион байгуулагдах эсэхийг шийдэх үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-20 66.181.176.94

Тэгээд наадмаа хийх үү

Avatar

Зо 2021-07-20 66.181.161.8

Миний мэдэхээр УБ хотод гэхэд тэр яриад байгаа дэглэм хэрэгжээгүй ш дээ.
Ж-нь: ерөнхийлөгчийн албан бус сурталчилгаа нутгийн зөвлөлийн уулзалт нэрээр хийгдсэн. Энэ нь бүх аймаг бүрээр оюутан залуучуудын, багш нарын, эмч нарын, гээд салбар салбараар нь хэсэгчилээд л шууд Хүрэлсүх, сонгууль…гээд л хоол цай болж намын 100 жилийн ойн медаль бэлэг сэлт болсноо 50төг зарим газар100 мя төг-ийг намын даргын бэлэг гээд тараасан. Миний хувьд утасдаад байхаар нь сурталчилгаа биш биз гэвэл

Avatar

Зочин 2021-07-20 66.181.169.90

Mongoliin Vndesnii ih bayr naadmiig 1920 ond Hyatadiin general Shv shv jan neg hiilgeefvi, 2021 ond Oyuk ES bas neg hiilgesengvi dee ! Gehdee buhiin barildaan, morinii uraldaan, suriin harvaaniig tasalduulahgvi hiih ni zuvuu !!!

Avatar

hol horiogoo.changalaajee 2021-07-20 202.55.188.34

delta virus.ni orood.irsen bhad yun.temtseen be. humuusuudiig ersdeld.oruulahaa boli

Avatar

зөв 2021-07-20 64.119.19.29

Зөв шийдвэр

Avatar

Зочин 2021-07-20 139.5.219.97

Бүх ААН ийн үйл ажиллагааг нээ.угаасаа нээсэн ч адил хаалттай байсан ч адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж