"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн"

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн"

"Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэл өгсөн"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр/2021.07.20/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БОЛОРТУЯА:

-Спортын холбоодоос ирсэн саналуудыг үндэслэн аливаа тэмцээн уралдааныг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үзэгчгүй зохион байгуулах боломжоор хангах, үүнийг Улсын онцгой комиссоор дахин хэлэлцүүлэх чиглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл аливаа тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулахаар хангах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ талаар УОК үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

2020 оны 11-р сараас эхлэн олон нийтийн хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, соёл урлагийн үзвэр, үйлчилгээний газар зэргийг түр хаах шийдвэр гаргасан билээ. Түүнээс хойш аливаа нэгэн спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулагдаагүй байсан юм. Харин одоо гагцхүү Улсын онцгой комиссын зүгээс наадмын төрлүүд болох бөх, сур, морин уралдаан болон хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейболын лигийн тэмцээнүүд зохион байгуулагдах эсэхийг шийдэх үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж