Ерөнхий сайд Япон улсад ажлын айлчлал хийнэ | News.MN

Ерөнхий сайд Япон улсад ажлын айлчлал хийнэ

Ерөнхий сайд Япон улсад ажлын айлчлал хийнэ

Ерөнхий сайд Япон улсад ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-20 203.91.114.244

данхар …..т

Avatar

Tor 2021-07-20 202.126.89.55

Yasan medrel khartstai yum be! Yamar ch chiglelgyi, zorilgogyi ** yum shig!

Avatar

111 2021-07-20 103.111.68.3

Япон руу явуулсан сорьцноос чинь мутаци илэрсэн учраас Японы талаас Монголчуудад хилийн хориг тавьсан. Гэтэл иргэдийн хэлний мэдлэг тааруу, гадаад эх сурвалжийн мэдээ олж үзэхгүй байгааг ашиглан мутацийн талаар зарлахгүй байж байгаад сонгуулиа хийж авсан. Одоо иргэд нь явж чадахгүй байхад өөрөө олимп үзнэ гээд явж байдаг. Яасан ичих нүүргүй амьтан бэ. Зүв зүгээр байхад хэзээ ч хилийн хориг тавихгүй л байхгүй юу. Монголчууд минь үнэн бодит мэдээллийг олон эх сурвалжаас олж авахыг зориорой.

Avatar

Бямбаа 2021-07-20 202.21.108.27

Өөрийн наадмаа алгасаад (100 жил шүү дээ) дэлхийн наадам үзэх зохимж муутай л юм даа. 100 жилээ тэмдэглэх байсан 9 хоног хүмүүс дэмий тэнэлээ. юу хожив. Цаг хугацааг ухрааж болохгүй тул 100 жил 7 сарын 10-13-нд өнгөрсөн. Он гарвал 101 жил болно биздээ. Олон хүн амьддаа 100 жилээ үзсэнгүй. өнгөрлөө.

Avatar

Зочин 2021-07-20 202.131.225.150

tiin shte

Avatar

Zochin 2021-07-20 211.36.144.163

Medaligvi irj bolohgvi shuu .medali baihgvi bol tndee l ulseerei end Erunhilugchin Saïd boloh humuusin too ih baigaa

Avatar

Baagi 2021-07-20 103.229.121.169

Uy guih gej baigaa boldoo

Avatar

Zochin 2021-07-20 202.126.88.44

Japan yavah ni mash zov shu. Chuhal tunsh uls

Avatar

Зочин 2021-07-20 202.126.89.91

Энэ бид хоёроор л олимп дутаж гэнэ, урдах ажлаа дийлэхгүй байж юун олимпийн нээлт

Avatar

Үнэн үнэн үнэн 2021-07-20 103.57.92.140

Гуйлга гуйж царайчилахаар явах нь дээ.үүний оронд хятадад айлчилж экспортын гацаагаа шийдмээр юм.Энэ нөхрөөс өөдрөг шийдэл ажил хүлээх үлгэр юм бна даа.арай л чадвар сул юм.

Avatar

Зоүнэнчин 2021-07-20 139.5.219.234

Ард түмэн үхэж байхад энэ Олимп үзэж нүд тайлах нь л дээ

Avatar

Зочин 2021-07-20 192.82.92.65

Жоом шиг сэтгэдэг арчаагүй тархитай хог вэ чи

Avatar

Зочин 2021-07-20 203.91.115.47

turiin munguur olimp uzeh archaagui dotortoi s***r ve. yavaad yamarch ur dungui sh tee. e said n neg ulsiig 15 minut huleej avna gee biz dee

Avatar

Зочин 2021-07-20 66.181.160.109

Түгжилсүгийн суганы үсээр л Токиогийн олимп дутаж гэнэ дээ

Avatar

lol 2021-07-20 57.70.80.57

Zeel l guina biz oor yahav de

Avatar

Зочин 2021-07-20 59.153.113.37

Хэдэн гуравдагч хөрштэй юм бэ сдааа

Avatar

Хэхэ 2021-07-20 82.132.227.66

Гуравдагч хөрш олон байх тусмаа сайн.

Avatar

Зочин 2021-07-20 202.21.113.238

obunagaa avaad yavaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж