Орос шинэ загварын сөнөөгч онгоцоо танилцуулна

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Орос шинэ загварын сөнөөгч онгоцоо танилцуулна

Орос шинэ загварын сөнөөгч онгоцоо танилцуулна

Оросын нисэх онгоц үйлдвэрлэгчид ирэх долоо хоногт нээгдэх Москвагийн агаарын шоунд ирээдүйн шинэ сөнөөгч онгоцыг танилцуулна гэж мэдэгдэв.

МАКС-2021 олон улсын нисэх, сансрын салон нээгдэж буй Жуковскийн нисэх онгоцны буудлын дагуу шинэ байлдааны онгоцыг машины зогсоол руу чирж авч явж байхад нь гэрэл зургийг нь авсан аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг шоуны нээлтэд оролцох юм.

ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр шинэ тийрэлтэт онгоцыг Сухой онгоц үйлдвэрлэгч хөнгөн тактикийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөрийн дагуу бүтээжээ. Энэхүү шинэ сөнөөгч онгоц нь Оросын сүүлийн үеийн хоёр хөдөлгүүрт Су-57 сөнөөгчөөс хэмжээний хувьд жижиг бөгөөд нэг хөдөлгүүртэй аж.

Шинэ байлдааны онгоцны нэр, хүчин чадал зэрэг мэдээллүүд хараахан тодорхойгүй байна.

Төрийн өмчийн “Ростек” корпорацийн мэдээлснээр "цоо шинэ цэргийн нисэх онгоц"-ыг Мягмар гаригт үзэсгэлэнгийн үеэр танилцуулах аж. Танилцуулга болохоос өмнө олон нийтийн сонирхлыг татах үүднээс Ростек шинэ онгоцны бүрхэвчээр дарсан зургийг "намайг нүцгэн харахыг хүсч байна уу?" гэсэн тайлбартай нийтэлжээ.

Ростекийн мэдэгдлийн дараа нисэх онгоц сонирхогчид Жуковскийг зорьж, шинэ онгоцны зургийг авахаар өндөр хамгаалалттай газар луу нууцаар нэвтрэхийг оролджээ.

"Орос бол дэлхийн дэвшилтэт нисэх онгоцны систем үйлдвэрлэх хүчин чадалтай, байлдааны нисэх онгоц бүтээх чиг хандлагыг тодорхойлсон цөөхөн орны нэг юм" гэж Ростек хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж