Украины хараа хяналтгvй хvvхдvvд

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Украины хараа хяналтгvй хvvхдvvд

2004 онд дэлхийн нийтийн анхаарал Африк тивийн хараа хяналтгvй
хvvхдvvдэд татагдаж, тэдний амьдралын хэв маягийг илэрхийлсэн дvрс
бичлэг, гэрэл зургуудыг хараад зочирдон шаналж байсан. Тэгвэл соёлт хvн
тєрєлхтєн Дорнод Европын зарим улс орнууд, тэр дундаа Украин орон энэ
талаараа тэрнээс ч хvнд байдалд орчихоод байгааг анзаараагvй явжээ. Орон
гэрээсээ даажиж, орц хонгилоор гэр хийн, хамаг муу муухай бvхнийг
биеэрээ туулах хvvхдvvдийн тоо тус улсад тахал мэт газар авснаар
vндэсний хэмжээний гамшигт тооцогдох болсон байна. 2004 оноос хойш
“ДОХ”-той тэмцэх нийгэмлэг нь єсвєр насны тэнэмэл хvvхдvvдийг
хамгаалахын тулд чадах бvхнээ хийсээр иржээ. Гэхдээ тэдгээр хvvхдvvдэд
хvрч, ойроос тус болоход vнэхээр амаргvй байдаг бєгєєд тэднийг олон
нийтэд таниулж, ДОХ-оос хамгаалах санд хандив цуглуулахын тулд гэрэл
зурагчин Дэвид Гилландерс – той холбоотой ажиллаж байгаа аж. Тэрээр
амьдралын доодын доод тєвшнєєр єдєр хоногуудыг єнгєрvvлж буйгаа єєрсдєє ч
ухаарахгvй яваа дэндvv аймшигтай тавилантай хvvхдvvдийн дvр зургийг
хальсанд буулгадаг нэгэн юм. Ингээд vргэлжлэл дээр дарж, Украины тэнэмэл
хvvхдvvдийн зvрх євдмєєр дvр тєрхvvдийг харцгаая.
үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж