Д.Бүүкер: Намайг Коби Брайанттай харьцуулах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Д.Бүүкер: Намайг Коби Брайанттай харьцуулах хэрэггүй

Д.Бүүкер: Намайг Коби Брайанттай харьцуулах хэрэггүй

NBA-ийн 2020-2021 оны улирлын шигшээ цувралын зургаа дахь тоглолт маргааш/2021.07.21/ өглөө 09.00 цагт эхэлнэ. Одоогоор Милуоки Бакс цувралыг 3-2 гэсэн харьцаатай тэргүүлж байгаа. Хэрэв тэд маргааш ялалт байгуулвал 50 жил хүсэн хүлээсэн Ларри О’Брайены цомоо хүртэнэ. Гэвч Девин Бүүкер, Крис Пол тэргүүтэй Сансын залуус тийм ч амар бууж өгөхгүй. Ялангуяа хоёр тоглолт дараалан 40 оноо аваад буй Девин Бүүкер. Түүнийг NBA-ийн фэнүүд, аналистууд, мэргэжилтнүүд Коби Брайанттай харьцуулдаг. Тэгвэл энэ талаар өчигдөр "The Jump" нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Жефферсон түүнээс асуужээ.

Өдгөө 24 настай Бүүкер анхны плей-оффдоо 21 тоглолт хийж, 27.7 оноо дундчилж байна.

Хариуд нь Девин Бүүкер “Би энэ талаар үнэхээр бодож байгаагүй юм байна. Хүн бүр л надаас энэ тухай асуухыг хүсч байсан байх. Гэхдээ би өөрийгөө харьцуулж байгаагүй ээ. Түүний менторын хувьд надад зориулсан зүйлс, өгсөн зөвлөгөөг ч бодсон ч тэр энэ асуудлыг зүгээр л орхи. Кобигийн сэтгэл зүй, тоглолтын арга барилаас нь би бага ч атугай сурахыг хичээдэг. Гэхдээ намайг Коби Брайанттай харьцуулах хэрэггүй” гэжээ.

Харин Коби Брайантыг нас барсны дараа өгсөн ярилцлагадаа Бүүкер "Түүнээс авсан миний хамгийн том шагнал түүний хүндлэл. Лэйкерстэй тоглосны дараа бид хувцас солих өрөөнд сууж байхад тэр надтай ярилцаж, зөвлөгөө өгөхийг хүсч байлаа. Бидний харилцаа тэндээс л эхэлсэн. ‘Mamba mentality’-аас өөр Кобиг тэгэхэд л харсан. Түүний охидоо хэрхэн өсгөж байсан, ямар гэр амьтай хүн байсан нь зүгээр л гайхамшиг" хэмээн ярьж байв.

Коби Брайант зодог тайлдаг жилээ Девин Бүүкерт өөрийн өмсч байсан пүүзээ бэлэглэн дээр нь “Домог болоорой” хэмээн бичиж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж