Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барихаар болсныг багш, оюутнууд эсэргүүцэж буй. Эл асуудлаар өчигдөр /07.19/ Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийхдээ “Консерватори бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь. Яамны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаатай эзэмшдэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Салбарын сайдын мэдэгдэлтэй холбогдуулан Консерваторийн Түр хорооноос дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсын гавьяат багш М.ЗОРИГТ:
-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бидний эсэргүүцлийг улс төрийн захиалгат гэж хэлснийг та бүхэн мэднэ. Бидэнд ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй. Хамгийн гол нь зориулалтын газарт нь зориулалтын барилгаа барихыг л шаардаж байна. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн барилга барих нэрийдлээр газрын наймаа хийхийг эсэргүүцэж байгаа юм. Боловсролын үнэлгээний төв баригдсанаар хүүхдүүд гишгэх газаргүй, машинд дайруулбал яах вэ? Л.Энх-Амгалан сайдын хэлснээр 0.5 га хүрэхгүй газарт л Боловсролын үнэлгээний төвийг барина. Гэвч зураг төсөлтэйгөө зөрж байна. Төслийн зурагнаас харвал маш том барилга. Мөн Л.Энх-Амгалан сайд “Консерватори бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь” гэж хэлсэн. Олон нийт төрийн мэдлийн газрыг л эзэмшигч сургууль булаацалдаж эсэргүүцэж байна гэж ойлгохоор байгаа юм. Уучлаарай, Үндсэн хууль болон Төрийн болон Орон нутгийн тухай хуульд яамдын өмчлөлд газар байна гэсэн заалт байхгүй. Үүнийг ноцтой зөрчсөн.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн М.БУЛГАН:
-Л.Энх-Амгалан сайдын мэдээлэл үндэслэлгүй байна. Тэрбээр “Газраа алдсан байхад нь та нарт авч өглөө. Үүний оронд газрын багахан хэсэгт барилгуудыг бариул” гэж бидэнд тулгаж шаардаж байгаа нь ойлгомжгүй хэлсэн. Зураг төсөл дээр, 0.3 га газарт маш том 10 гаруй давхар барилгын цогцолбор байгаа юм. Ийм барилгад хүүхдүүд хичээллэж чадах уу? Хүүхдийн аюулгүй орчныг нэгдүгээрт тавьж байна. Яамны харьяа цогцолбор барилгыг заавал Консерваторийн хашаанд биш хуучин циркийн хажууд барьж болно. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр “Бид өмчөө мэддэг юм” гэж хэлсэн нь таалагдсангүй. Энэ үгээрээ биднийг дарангуйлж, дээрэлхэж, элэг барьсан. Гэтэл салбарын сайд төрийн төмөр нүүрээ зургаан настнуудад харуулж байна. Энэ сургуулийн хашаагаар зургаан настнууд хийлээ даахгүй гүйдэг юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсрол шинжлэх ухааны сайд болсноос хойш би мэднэ би чадна гэдэг зүг рүү явж байна. Та ер нь эвдэрч байна. Ахмад хүний үгийг сонсох ёстой гэж бодож байна.
🔴 ШУУД | Хөгжим бүжгийн коллежийн багш нарын төлөөлөл Боловсролын сайдын хийсэн мэдэгдэлд хариу тайлбар хүргүүлж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Monday, July 19, 2021
Холбоотой мэдээ