Түр зогсоогоод байсан хүүхдийн вакциныг өнөөдрөөс хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Түр зогсоогоод байсан хүүхдийн вакциныг өнөөдрөөс хийж эхэллээ

Түр зогсоогоод байсан хүүхдийн вакциныг өнөөдрөөс хийж эхэллээ

Covid-19-ийн эсрэг вакцинд 12-оос дээш настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр зургадугаар сарын 28-наас дархлаажуулж эхэлсэн. Гэвч вакцины татан авалттай холбоотойгоор хүүхдийг дархлаажуулах ажлыг түр хугацаанд хойшлуулсан. Тэгвэл өнөөдрөөс /2021.7.20/ вакцинжуулалтын нэгдүгээр тунд хүүхдүүд хамрагдах боломжтой болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа.

Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжинд үндэслэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах байгаа. Түр хугацаанд вакцины татан авалттай холбоотойгоор 12-оос дээш насны хүүхдүүдийн нэгдүгээр тунг зогсоосон.

Өнөөдрөөс дархлаажуулалтын цэгүүдэд хуваарийн дагуу зорилтот насны хүүхдүүдийг вакцинжуулж байна. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Халдварын тархалт дархлаа тогтоогүй бүлэгт чиглэж байгаа учраас эцэг, эхчүүд хүүхдээ аль болох идэвхтэй вакцинд хамруулахыг зөвлөж байна.

Дахин татан авалттай холбоотойгоор вакцинжуулалтын хуваарьд өөрчлөлт орохгүй учраас өөрт ойр байрлах цэгт очиж вакцины нэгдүгээр тундаа хамрагдаарай гэсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.8 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 56.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримталж вакциндаа идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж