Бритнигийн шүтэн бишрэгчид дүү рүү нь “дайрчээ”

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Бритнигийн шүтэн бишрэгчид дүү рүү нь “дайрчээ”

Бритнигийн шүтэн бишрэгчид дүү рүү нь “дайрчээ”

Бритни Спирс эцгийнхээ хяналтаас гарах хүртлээ тайзан дээр тоглохоос татгалзсан тухай өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн тэрбээр эцгийнхээ эсрэг гаргасан шүүхийн заргад өмгөөлөгчөө бие даан сонгох эрхийг олж авч чадсан. Өдгөө 39 настай дуучин Бритни Спирс амьдралынхаа 13 жилийг эцгийнхээ хараа хяналтад, бие даан шийдвэр гаргах, санхүүгээ захиран зарцуулах эрхгүй өнгөрүүлсэн. Өдгөө тэрбээр өөрийн бие даасан байдал, эрх чөлөөгөө эргүүлэн олж авахаар тэмцэж байна.

Бритни Спирс саяхан инстаграмдаа охин дүү Жэйми Линнд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ. Дүү нь 2017 оны “Радио дисней” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Бритнигийн хит дуунуудаар микс хийж цацсан нь түүнийг ихээр гомдоосон гэв.

"Дүү маань шагнал гардуулах ёслол дээр гарч ирээд миний дуунуудыг ремикс хэлбэрээр дуулсан нь надад таалагдаагүй. Энэхүү дэмжлэг гэгдэх зүйл намайг их өвтгөсөн".

Үүнээс хэдхэн цагийн өмнө Спирс өөр нэг пост оруулсан байв. Тэрхүү постонд Бритниг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан хайртай хүн нь үнэндээ хүнд хэцүү цаг үед туслаагүй гэж бичсэн аж. Энэхүү постыг дүүдээ зориулсан гэж олон хүн таамаглажээ.

Үүний дараа Бритнигийн шүтэн бишрэгчид инстаграмд дүү Жейми Линн руу “дайрсан” байна. Шүтэн бишрэгчид нь Жэйми Линнд "могой", "гэр бүлийн хортой гишүүд", "Баяртай, Жейми Линн" гэх сэтгэгдлүүд бичсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: SPLETNIK

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж