“Халаасны дарга нарыг томилдог жишгийг халсан”

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

“Халаасны дарга нарыг томилдог жишгийг халсан”

“Халаасны дарга нарыг томилдог жишгийг халсан”

Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2021.07.20/ хаврын чуулганаар батлагдсан онцлох хуулиудын талаар мэдээлэл өглөө.


Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:

-Өршөөлийн тухай хуулийг өмнө нь баталж байсан. Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй учраас дээрх хуулийг баталсан. Уг хуульд авлига албан тушаалын гэмт хэрэг, хүний аминд хүрсэн, хүчингийн хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөхгүй. Мөн өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан хүнийг дахин өршөөлд хамруулахгүй гэсэн зарчмыг баримталсан. Уг хуулийн дагуу 150 хоригдол ялаас чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг хөнгөрүүлсэн. Хаврын чуулганаар шийдсэн том асуудлуудын нэг нь томилгооны сонсгол хийж томилдог болсон. Тухайлбал АТГ-ын дэд даргын томилгоог олон нийтэд нээлттэй анх удаа томилсон. Ингэснээр халаасны дарга нарыг томилдог жишгийг халж, томилгооны сонсголыг анх удаа хийлээ.

Мөн Зөрчлийн хуулиар торгуулсан хүмүүсийн ихэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүс байгаа юм. Одоогоор авто замын торгууль гэгдэх 70 тэрбум төлөгдөөгүй байна. Тухайн иргэн аравдугаар сарын 1-ны дотор өөрт ногдох торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг чөлөөлнө гэж хуульд тусгасан. Хэрвээ  аравдугаар сарын 1-нээс торгуулиа төлөөгүй бол бүтэн төлөх юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж