Хоёр дахь тунгаас татгалзах нь хортойг сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Хоёр дахь тунгаас татгалзах нь хортойг сэрэмжлүүлэв

Хоёр дахь тунгаас татгалзах нь хортойг сэрэмжлүүлэв

М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Вирус судлалын тэнхимийн профессор Алексей Аграновский вакцины хоёр дахь тунгаас татгалзсаны үр дагаврын талаар анхааруулжээ. Тэрбээр үүний талаар "Sputnik" радиод ярьсан байна.

Түүний хэлснээр Оросын зарим иргэд Covid-19-ийн эсрэг вакцины зөвхөн эхний тунг хийлгээд хоёрдугаар тунгаа хийлгэхгүй байгаа аж. Энэ тохиолдолд тухайн хүн дархлаа тогтоох эсрэг биетүүдийг  хангалттай бүрдүүлж чадахгүй гэдгийг тэрбээр онцолжээ.

Зөвхөн нэг тун вакцинтай хүмүүс covid-19 халдварт эмзэг хэвээр байх ба ялангуяа вирусийн "дельта" хувилбарыг тусах эрсдэлтэй хэвээр байна гэж Аграновский тайлбарлав. "Дельта" хувилбар нь Хятадын Уханьд үүссэн вирусийн омгоос гаралтай учир одоогийн вакцины эсрэг биетүүдээр бүрэн устахгүй ч, өндөр хувьтай саармагжина хэмээн Алексей Аграновский мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: LENTA.RU

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж