“Дэлхийн түвшний менежер” сургалтын II ээлжийн элсэлт эхэллээ | News.MN

“Дэлхийн түвшний менежер” сургалтын II ээлжийн элсэлт эхэллээ

“Дэлхийн түвшний менежер” сургалтын II ээлжийн элсэлт эхэллээ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хүнд сорилтын үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргах, тасралтгүй суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор ХААН Банк  Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан  бизнес эрхлэгч, захирал 75 эмэгтэйг ажил хэргээ амжилттай удирдах арга барил, манлайллын ур чадваруудыг  хөгжүүлэх “World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулаад байгаа билээ.

Тэгвэл энэ удаагийн бүртгэлээрээ бид цар хүрээгээ тэлж, бизнес эрхлэгч 120 гаруй эмэгтэйг энэхүү сургалтад хамруулан, бизнест нь мэдлэгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Менежментийн шинэ арга барилд суралцах, бизнесийн удирдлагын чадваруудаа хөгжүүлэх чин хүсэлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд та бүхнийг уг сургалтад хамрагдаж шинэлэг, үр дүнтэй, оновчтой шийдвэр гаргахад нөлөөлөхүйц мэдлэг хуримтлуулахыг урьж байна.

  1. Сургалтад хамрагдах хүмүүст тавигдах шаардлага:
  • Компанийн ерөнхий, эсвэл гүйцэтгэх захирал эмэгтэй байх;
  • Нийт ажилтны талаас илүү хувь нь эмэгтэй хүн байх;
  • Дунд түвшний удирдлага, менежерүүдийн олонх нь эмэгтэй байх;
  • Сургалтад хамрагдаж, өөрийн удирдах арга барилыг тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
  • Сургалтад цаг гаргах бүрэн боломжтой байх (7 хоногт 1 удаа цахимаар явагдана);

2.Сургалтын бүртгэлийг  8-р сарын 2-ны өдрийг дуустал авч байна. 

  • Бүртгүүлэх холбоос: ЭНД дарж бүртгүүлнэ үү.
  1. Та сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк чатботод хандах мөн ХААН Банкны имэйлээр авах боломжтой:
  • KhanBank Chatbot – Үндсэн цэс – World class manager
  • E-mail: smesc@khanbank.com

Таны ирээдүйн зорилго бизнесийн амжилтын төлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж