Гималайн 14 оргилд гарсан хуруугүй уулчин осолджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Гималайн 14 оргилд гарсан хуруугүй уулчин осолджээ

Гималайн 14 оргилд гарсан хуруугүй уулчин осолджээ

Өмнөд Солонгосын хуруугүй уулчин дэлхийн дээвэр Гималайн бүхий л өндөр 14 оргилд хүрснийг өчигдөр/2021.07.20/ албаны хүмүүс мэдээлжээ. Ким Хон Бин хэмээх 57 настай уулчны хувьд өнгөрөгч Ням гаригийн 16.58 цагт Пакистаны Каракорамын 8047 метрийн өндөртэй Броад оргилд хүрч, хамгийн өндөр оргилд гарсан хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон. Гэвч буцах замдаа буюу өчигдөр 09.58 цагт далайн түвшнээс 7900 метрийн өндөрт байхдаа ослын дуудлага хийжээ. Түүнтэй ойр авиралт гүйцэтгэж байсан уулчид аврахаар очсон ч чадаагүй аж. Түүнтэй хамт явж байсан Оросын уулчин Антон Пуговкины мэдээлснээр Ким бууж байхдаа гулсаж, 15 метрийн урттай хавцал руу унаж амиа алдсан гэнэ.

Кимийг аврахаар очсон Виталий Лазо амьд үлдэж, бууж ирж байна.

Энэ талаар Ази, Альпийн холбооны ерөнхийлөгч Лий Ин Жон ярихдаа “Би Ким Хон Бинийг оргилоос бууж байхдаа сураггүй болсон гэх дуудлагыг хүлээн авсан. Уулчид түүнийг аврахаар очсон ч бүтэлгүйтсэн гэж дуулсан” хэмээн ярьжээ.

Амиа алдсан Ким Хон Биний хувьд 30 жилийн өмнө 1991 онд хойд Америкийн хамгийн өндөр уул Деналид авчирч байхдаа гарынхаа бүх хурууг хөлдөөж тайруулсан гэнэ. Хэдийгээр амиа алдсан ч гэсэн тэрбээр аяллынхаа гол зорилгыг биелүүлж, Гималайн 8000-аас дээш өндөртэй бүхий л оргилуудад гарсан анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Ким Хон Бин 14 оргилд гарсан дэлхийн 44 дэх, Өмнөд Солонгосын долоо дахь уулчин болсон аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнд баяр хүргэн “Та Covid-19-тай тэмцэж буй ард түмэндээ бахархал, итгэл найдварыг авчирлаа” хэмээн өөрийн сошиал хуудаснаа бичсэн байжээ.

Ким зургаан уулчны хамтаар оргилд гарах аяллаа эхлүүлсэн бөгөөд тэд долдугаар сарын 14-ний өдөр 4800 метрийн өндөрт баазаа байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж