Вакцинд хамрагдсан хүмүүст Канад хилээ нээнэ | News.MN

Вакцинд хамрагдсан хүмүүст Канад хилээ нээнэ

Вакцинд хамрагдсан хүмүүст Канад хилээ нээнэ

Вакцинд хамрагдсан хүмүүст Канад хилээ нээнэ

Канад улс covid-19 цар тахлын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан АНУ-ын иргэдийг наймдугаар сарын 9-өөс, бусад орны иргэдийг есдүгээр сарын 9-өөс хил нэвтрүүлж эхлэхээ Даваа гарагт мэдэгдэв.

Албаныхны мэдээлснээр наймдугаар сарын 9-өөс Канадад зөвшөөрсөн Covid-19 вакцины бүрэн тун хийлгэсэн АНУ-д оршин сууж байгаа иргэдэд 14 хоногийн хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй болох аж. Түүнчлэн вакцинд хамрагдсан эцэг, эхтэйгээ хамт явж байгаа хүүхдүүдэд хорио цээр тогтоохгүй, харин сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлана гэж албаныхан мэдэгджээ.

Канадын Тээврийн сайд Омар Алгхабрагийн мэдээлснээр Энэтхэгээс ирэх шууд нислэгийн хоригийг дельта хувилбараас шалтгаалан наймдугаар сарын 21 хүртэл сунгах гэнэ. Тэрбээр Энэтхэгийн нөхцөл байдал маш ноцтой хэвээр байгааг онцолжээ.

Канад улс нь вакцины бүрэн тун хийлгэсэн америкчуудыг наймдугаар сарын дунд үеэс, бусад орны аялагчдыг есдүгээр сарын эхэн үеэс эхлэн хүлээн авах тухай Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тус улсын хүн амын 80 орчим хувь нь вакцины нэгдүгээр тун, 50 гаруй хувь нь бүрэн тунд хамрагдсан байдлаараа “Их-20” орны бүлгийг тэргүүлж байна.

Ерөнхий сайд Жастин Трюдо “Энэ амралтын өдрүүдэд бид бүрэн вакцин хийлгэсэн хүмүүсийн хувиар АНУ-ыг гүйцсэн” гэж мэдэгдсэн.

Канад улс энэ сарын эхээр хязгаарлалтын дэглэмээ зөөлрүүлж эхэлсэн юм. Улмаар  бүрэн вакцин хийлгэсэн канадчууд эсвэл байнгын оршин суугчдад хорио цээрийн дэглэм тогтоохгүйгээр Канадад буцан ирэх боломжийг олгож эхэлсэн. Гэхдээ иргэд буцаж ирэхээсээ өмнө болон эргэж ирсний дараа Covid-19 илрүүлэх тест хийлгэсэн байх шаардлагыг тавьж байна.

Канадын албаныхан гадаадын жуулчид болон бизнес эрхлэгчдэд зориулан хилийн хязгаарлалтыг сулруулахын өмнө тус улсын иргэдийн 75%-ийг бүрэн вакцинд хамруулахыг хүсч байгааг өмнө мэдээлж байв.

Канадын Засгийн газраас тооцоолсноор вакцины нэгдүгээр тунгаа тариулсан канадчуудын 80% нь энэ сарын эцэс гэхэд бүрэн тундаа хамрагдах аж. АНУ нь тавдугаар сарын эхээр Канад руу вакцин экспортлохыг зөвшөөрчээ. Тахал эхэлснээс хойш хоёр улсын хооронд арилжааны хөдөлгөөн хэвийн урагшилсаар байгаа. АНУ-ын Аялал жуулчлалын ассоциациас хилийн боомт хаагдсанаар сар бүр 1.5 тэрбум долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолжээ.  Канад улс 2019 онд 22 сая орчим гадаадын зорчигч хүлээн авсан бөгөөд үүний 15 сая орчим нь АНУ-аас ирсэн гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Т.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-20 203.91.115.51

Канад вакцин хийлгэмээр байна.

Avatar

Худлаа мэдээ 2021-07-20 202.9.46.224

Вакцин шаардахыг ДЭМБ хориглосон ечигдреес .

Avatar

Зочин 2021-07-20 193.176.84.190

Монголын хил хэзээ нээгдэхийг Хятад мэддэг. Хятадын талаас Монголын хилийг хааж гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж байхыг шаардсан гэхүү дээ. Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзэж долдугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж