Голомт банкны шинэ салбар нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Голомт банкны шинэ салбар нээгдлээ

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлэн тэлэхэд онцгойлон анхаарч  байгаагийн тод  жишээг хөдөө орон нутагт дараалан нээгдэж  буй тус банкны салбар нэгжүүдээс харж болно. Сэлэнгэ аймагт тооцооны төвөө шинээр нээгээд удаагүй байгаа тус банк  саяхан Ховчуудад хүргэх санхүүгийн супермаркетын тоогоо 3 болгон нэмэгдүүллээ.

2009 оны Монгол улсын шилдэг банк-Голомт банк харилцагчиддаа хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ  сувгийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд бэлэн мөнгөний машиныхаа тоог 2 дахин нэмэгдүүлсэн бол энэ онд салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж байна.

Он гарсаар Өмнөговь аймгийн Гурван-Тэс, Цогтцэций сумд, Нийслэлийн Сонгинохайрхан  дүүрэг, 32-ын тойрог болон Моннис цамхагт  салбар нэгжүүдээ шинээр нээж харилцагчиддаа улам бүр ойртон ажиллаж байгаа тус банк өнгөрөгч 6-р сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдэд Санхүүгийн супермаркетын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж эхэлсэн юм.

Сэлэнгэчүүд ийнхүү шилдэг банкны үйлчилгээнд 6-р сараас эхлэн  хүртэж эхэлсэн бол 7, 8-р саруудад Ховд аймгийн Хөшөөтийн уурхай болон Ховд хотод Голомт банкны тооцооны төвүүд шинээр нээгдлээ.

Ховдчуудын хувьд анх 2008 оны 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн Санхүүгийн супермаркетараа үйлчүүлж эхэлжээ.

Тус банкны Баян-Өлгий дэх салбар өчигдөр мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж харъяандаа шинэ касс нээсэн байна. Нийслэл болон хөдөө орон нутгийн 60 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан дэлхийн жишигт нийцсэн банкны үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллаж буй 1000 орчим ажилтан албан хаагчтай Голомт банкны салбар сүлжээ ийнхүү өргөжин тэлсээр байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж