Өнөөдөр Жефф Безос гурван хүний хамт сансарт ниснэ

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Жефф Безос гурван хүний хамт сансарт ниснэ

Өнөөдөр Жефф Безос гурван хүний хамт сансарт ниснэ

“Аmazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос өнөөдөр /2021.07.20/ “New Shepard” хөлгөөр сансарт ниснэ. Тэрбээр өөрийн ах Марк Безос болон залуудаа сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан 82 настай эмэгтэй Уолли Фанк, 18 настай оюутан Оливер Дамен нартай хамт сансрын уудмыг зорих юм.

18 настай Оливер Дамен, 82 настай Уолли Фанк нар сансарт ниссэн хамгийн залуу, хамгийн ахмад хүмүүс болж түүхэнд бичигдэх гэж байна. Уолли Фанк нь 1960-аад оны үед сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан ч эмэгтэй хүн гэсэн шалтгаанаар хасагдаж байжээ.

Безосын “Blue Origin” компанийн хөлөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад сансрын хил хязгаар болох 100 км-ийн өндөрт хүрээд буцах аж.

Тэд өнөөдөр Британийн зуны цагаар 14:00 цагт /Улаанбаатарын цагаар 21:00 цагт/ Техас дахь Безосын хувийн нисэх буудлаас пуужингаар хөөрөх юм. Тэднийг тээвэрлэх капсул 76 км-ийн өндөрт пуужингаас салах юм байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж