Английн дуучин Адель 2019 онд нөхрөөсөө салсны дараа огцом жин хаяж, өөрчлөгдсөн. Тэгвэл Адель найз залуутай болсон гэх "шум" олны анхаарлыг татаж байна. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт Аризонагийн Финикст болсон “NBA” финалын тоглолтыг спортын агент Рич Паултай хамт үзсэн нь тэднийг болздог гэх "шум" гарахад хүргэжээ.
“ESPN” спортын мэдээллийн сайтын хөтлөгч Брайн Виндхорст өөрийн хөтөлдөг подкастандаа тэднийг хосууд хэмээн танилцуулсан аж. Тэрбээр “ЛеБрон Жеймсийн агент Рич Паул тоглолтод найз бүсгүйгээ дагуулж иржээ. Найз бүсгүй нь Адель. Тэд анх удаа хамтдаа олны өмнө гарч ирлээ” хэмээн ярьжээ.
Өдгөө 33 настай Адель сагсан бөмбөгийн тоглолт үзэхээр ирсэн ч, Рич Паултай дотно харагдсан нь ч олны анхаарлыг ийнхүү татав. Найз нөхдийнх нь хэлснээр Адель, Рич Паул нар удаан нөхөрлөсөн найзууд аж. Гэхдээ тоглолтын үеэрх тэдний дотно байдал, биеийн хэлэмж нь тэднийг хос гэж бодоход хүргэжээ. Хоёр талаас харилцааныхаа талаар хараахан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн “Insider” сайтаас Аделийн төлөөлөгчтэй холбогдож, тодруулга авахыг хүссэн ч хариулт өгөхөөс татгалзжээ.
Грэмми наадмын шагналт дуучин Адель 2019 онд нөхөр Саймон Конекигээс салсан ба тэд найман настай Анжело гэх хүүтэй.
Харин Рич Паул нь 2019 онд үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Женнифер Майертэй нэр холбогдож байв.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER, PAGE SIX
Холбоотой мэдээ