"Өндөр настнууд илүү нас барж байсан учир хөл хорио тавихгүй гэсэн"

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

"Өндөр настнууд илүү нас барж байсан учир хөл хорио тавихгүй гэсэн"

"Өндөр настнууд илүү нас барж байсан учир хөл хорио тавихгүй гэсэн"

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны туслахаар ажиллаж байсан Доминик Каммингс “BBC” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр цар тахлын үед Борис Жонсоны баримталж байсан бодлогын талаар ноцтой баримт дэлгэжээ.

Тэрбээр 2020 оны аравдугаар сард Ерөнхий сайд Борис Жонсон албаны хүмүүстэйгээ “WhatsApp”-аар харилцсан мессежүүдийг ил болгосон байна. Тухайн үед Их Британид халдварын тохиолдол огцом нэмэгдэж, нас баралт 60 мянга даваад байжээ.

Эрх баригчид болон мэргэжилтнүүд хоёр дахь удаагаа хөл хорио тавих талаар хэлэлцэх үеэр Борис Жонсон “Нас барж байгаа хүмүүс ихэвчлэн 80-аас дээш насныхан байгаа. Тиймээс би эдийн засгаа “хөнөөж” чадахгүй. Манай улсад 80-аас дээш насны гурван сая орчим хүн амьдардаг. Энэ бол хөл хорио тогтоох хэмжээний тоо биш” хэмээн бичиж байсныг Каммингс илчилсэн байна.

Борис Жонсон өөрийн нэр хүнд, улс төрийн карьерыг хүний амь наснаас илүүд үзсэн гэж Доминик Каммингс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж