Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана | News.MN

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана

Сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлийн долоон гишүүн өчигдөр/2021.07.19/ хуралдаж, санал нэгтэйгээр Нагоя башёд 14 даваа, нэг унаатай үзүүрлэсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 73 дахь ёкозүна болсныг мэдэгдлээ. Энэ талаар зөвлөлийн тэргүүн Хиронори Яно “Тэрбээр жонидан хүртэл чансаа буураад эргэн ирж чадсан нь гайхалтай. Түүнийг зориг зүрх, хичээнгүй байдал, чин зоригт гэх үгнүүдээр тодорхойлж болно. Түүнийг бусад бөхчүүдэд зөв үлгэр дуурайлал болно гэж найдаж байна” гэжээ. Харин ёкозүна цол хүртэхээр болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Ёкозүна цолтой хүртлээ гээд дарамт мэдрээд байх зүйлгүй ээ. Би барилдаан бүртээ л анхаарлаа төвлөрүүлж, бүхнээ дайчлан барилддаг. Би тархиа цэнэглээд дахин урагшаа зүтгэнэ. Зөвлөлөөс хөдөлмөрийг минь үнэлсэнд талархаж байна” хэмээн ярив.

Маргааш сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, албан ёсоор Тэрүнофүжиг 73 дахь ёкозүна цолтон болсныг зарлана.

Өдгөө 29 настай тэрбээр хоёр өвдгөндөө хүнд бэртэл аван 2019 оны гуравдугаар сард тавдугаар зиндаа болох жонидан хүртэл чансаа буурч байсан билээ. Гэвч Тэрүнофүжи гайхалтай эргэн ирж, ёкозүна цолтон боллоо.

Сүмогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Токиогийн их сургуулийн профессор Масаюүки Ямаүчи “Ёкозүна цол хүртэнэ гэдэг зан байдал болон биеэ авч явах байдал шаардсан зүйл. Тэрүнофүжии сүмо бөх болохыг хүсдэг хүүхдүүдэд урам зориг өгнө гэж найдаж байна. Би түүнийг Хакүхо шиг байгаасай гэж хүсэхгүй байна” гэжээ.

Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард Кисэносато ёкозүна цол хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-07-20 202.9.46.200

Хол очиж хуцаа чи сумо vздэг мануухай бол гар хешилтийг хэдэн мянган бех хэдэн зуун жил хийсээр ирсэн одоо ч бехчvvд хийдэг тэрvнофужи 12 дахь едер Менсейг 2 гарыг нь хешеед л алгадсаар л давсан даг.Увсынхны атаархуу хог зан танайх шиг найраа биш Сумо чин шударга хvчээрээ давдаг спорт иймдээ л олон орны эрчvvд шударгаар барилддаг.Котонагэг чи сумогийн холбоонд хэлээд гар хешvvлэхгvй болгочих чаддаг юм бол унасан бехед шалтаг гэж чадваргvй ярвагар бацаан ийм муу чанаргvй аварга яах бол.

Avatar

Зочин 2021-07-20 192.82.78.74

Даваажаргал ёстой их аварга хүнд байхааргүй бохир барилдаан гаргаж гарыг нь хөшиж давсан.Дараа нь гаргаж байгаа эмоци нь бүр ой гутмаар.Өмнөх өдөр нь озики Шодайтай барилдахдаа бас л алгадаж басамжилсан байдалтай муухай барилдаан гаргасан.Эдгээр үйлдлээрээ өрийг нь дэмждэг олон Монгол Япон хүмүүсийн урмыг хугалсан.Шунал тачаалдаа хэт автаж их эвдэрсэн байна.

Avatar

Зочин 2021-07-20 172.58.141.222

Ura ura ura mundag zaluu bayar hurgie!

Avatar

зочин 2021-07-20 139.5.216.230

Монголчууд эвтэй үедээ хүчтэй.

Avatar

Зочин 2021-07-20 192.82.93.11

Хакухо давчаад ойд төөрсөн сармагчин лугаа байсаншдээ.

Avatar

Зочин 2021-07-20 172.58.141.81

Davchaad hashgirch guaglaad garaa zangidaj hii savlaad suid bolno lee tegj emotsoo ilerhiilehiig sumo taashaadaggui yum gehchivlee

Avatar

Зочин 2021-07-20 66.181.161.12

hadbaatar avarga

Avatar

Зочин 2021-07-20 192.82.64.249

Шинэ аварга эхнээсээ биеээ их эвгүй авч яваа харагдсан шүү. Өөрөөс нь ахмад, цагийг эзэлсэн их аварга, ёсзүйн зөв үлгэр болсон их аварга ахтайгаа муухай харьцсан санагдсан. Мэдээж яг барилдааны өмнө болон ид үед сэтгэлзүйн тулаан ааш аяг аяг гардаг нь гарцаагүй биз, харин уначихаад сайхан талархаж илэрхийлж хүндэтгэл үзүүлж болно шүү дээ бас

Avatar

илдд 2021-07-20 43.242.243.83

хахухо зодог тайлахын өмнө нэрээ алдлаа хэт их шунаж аварга хүний бөх хүний жудагаа алдсан

Avatar

болдоо 2021-07-20 103.229.122.94

чи жудагаа алдсан …. кккк

Avatar

Зочин 2021-07-20 202.9.40.93

Япончууд хоёр Монголын хооронд яс хаяж байна. Хакухо шиг байгаасай гэж хүсэхгүй байна гэдэг чинь япончууд сумогийн бүх рекордыг эвдсэн Хакуход дургүй байдгийн илрэл юмаа. Ган-Эрдэнэ ах аваргатайгаа эвтэй найртай аятайхан л байх хэрэгтэй дээ. Япончуудын хатгаасанд ороод Хакухогийн эсрэг хачин хачин зан авир гаргаад байвал Монголчууд бид түүнийг хүлээн авахгүй. Хоёулаа л адилхан японы иргэншилтэй болчихоод нэгнээ хялааж хараад байх нь зохимжгүй бас тэнэг үйлдэл юмаа

Avatar

Зочин 2021-07-20 202.21.100.210

Муухай орилсонг нь хэлж байгаа юмаа, манайхны эмоц Сумог Сумо биш болгоод байгаа тал байгаа. Үнэн нь энэ юм.

Avatar

Заагч 2021-07-20 202.9.46.200

Ер нь Сумод( гар хеших мэх манайхаар) мэхний нэр нь котонагэг бvх бехчvvд хийж байгаа цаашдаа ч хийнэ зарим атаархуу увсын нехер гар хешиж давлаа гэх.Дуугvй унаж сур тэгээд барилд гэдэг юм атаархуу хог санаагаа арилгаач ярвайж хялайсан цэхэлзсэн зангаас нь айлаа юу уналаа юу хол очиж хуцна биз.Аваргуудгvй башед анх удаа 2 дараалж тvрvvлэх аядчаад их юм болж 5сарын башед 12 даваатай нэмэлт барилдаанаар арай гэж зайлж давсан даг.Хатуу хэлэхэд чанар муу Озэкигээс чанар бvр муу аварга боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж