Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болсныг маргааш зарлана

Сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлийн долоон гишүүн өчигдөр/2021.07.19/ хуралдаж, санал нэгтэйгээр Нагоя башёд 14 даваа, нэг унаатай үзүүрлэсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 73 дахь ёкозүна болсныг мэдэгдлээ. Энэ талаар зөвлөлийн тэргүүн Хиронори Яно “Тэрбээр жонидан хүртэл чансаа буураад эргэн ирж чадсан нь гайхалтай. Түүнийг зориг зүрх, хичээнгүй байдал, чин зоригт гэх үгнүүдээр тодорхойлж болно. Түүнийг бусад бөхчүүдэд зөв үлгэр дуурайлал болно гэж найдаж байна” гэжээ. Харин ёкозүна цол хүртэхээр болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Ёкозүна цолтой хүртлээ гээд дарамт мэдрээд байх зүйлгүй ээ. Би барилдаан бүртээ л анхаарлаа төвлөрүүлж, бүхнээ дайчлан барилддаг. Би тархиа цэнэглээд дахин урагшаа зүтгэнэ. Зөвлөлөөс хөдөлмөрийг минь үнэлсэнд талархаж байна” хэмээн ярив.

Маргааш сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, албан ёсоор Тэрүнофүжиг 73 дахь ёкозүна цолтон болсныг зарлана.

Өдгөө 29 настай тэрбээр хоёр өвдгөндөө хүнд бэртэл аван 2019 оны гуравдугаар сард тавдугаар зиндаа болох жонидан хүртэл чансаа буурч байсан билээ. Гэвч Тэрүнофүжи гайхалтай эргэн ирж, ёкозүна цолтон боллоо.

Сүмогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Токиогийн их сургуулийн профессор Масаюүки Ямаүчи “Ёкозүна цол хүртэнэ гэдэг зан байдал болон биеэ авч явах байдал шаардсан зүйл. Тэрүнофүжии сүмо бөх болохыг хүсдэг хүүхдүүдэд урам зориг өгнө гэж найдаж байна. Би түүнийг Хакүхо шиг байгаасай гэж хүсэхгүй байна” гэжээ.

Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард Кисэносато ёкозүна цол хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж