Иргэний нисэхийн ерөнхий газраас наймдугаар сарын нислэгийн хуваарийг энэ сарын 9-нд баталсан. Тус газраас ирэх сард 31 удаагийн нислэг үйлдэхээр товлосон ч дахин шинэчилж 28 болгожээ. Учир нь халдварын нөхцөл байдал, цаг үетэй уялдуулан ийнхүү өөрчлөгдсөн байна. Гадаадаас Монгол Улсыг зорих иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгч компаниудад шууд хандах юм.
Холбоотой мэдээ