С.Энхболд: Хүн амын дунд Дельта вирусийн 3 тохиолдол бүртгэгдсэн | News.MN

С.Энхболд: Хүн амын дунд Дельта вирусийн 3 тохиолдол бүртгэгдсэн

С.Энхболд: Хүн амын дунд Дельта вирусийн 3 тохиолдол бүртгэгдсэн

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, July 19, 2021

НЭМЭЛТ: 15:10

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.


ЭЕШ-ЫГ ИРЭХ САРЫН 19-22-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын  зохион байгуулалт, товыг хэлэлцсэн юм.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН: 

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн байсан. Хэрэв анх товлосон хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулсан бол 40 мянган хүүхдийн 10 мянга нь халдварт өртөх эрсдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, шалгалт өгөх дөрвөн хүүхэд тутмын нэг нь шалгалт өгөх боломжгүй байсан. Нэг том эрсдэл нь дельта хувилбар ямар эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй. Цаашид Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

ХАМГИЙН СҮҮЛД ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Халдварын тархалт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тогтвортой байна. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1400-аас доош байна. Гэсэн ч судалгаа шинжилгээний үр дүн эхнээсээ гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод нэг тохиолдолд Covid-19 халдварын дельта хувилбар бүртгэгдсэн. Зургадугаар сарын 15-аас өмнөх шинжилгээгээр 5 сорьцод дельта хувилбарын зөөвөрлөгдсөн хувилбар бүртгэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 3 тохиолдол бүртгэгдээд байна. Бид Япон руу 200 сорьц, АНУ руу сорьц илгээсэн. Гэхдээ зарим шинжилгээний хариу гараагүй байна. Дельта хувилбар 114 улсад бүртгэгдэж халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Ер нь зургадугаар сарын 15-аас өмнөх сорьцод 80-90 хувь нь альфа хувилбар давамгайлж байсан. Үлдсэн 10 хувь нь бусад хувилбар байгаа.

ЭКСПОРТЫН ГАЦАА УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ УЛСЫН ТӨСӨВТ ЦОХИЛТ БОЛНО

Сангийн яамнаас Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар танилцууллаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 3 их наяд 183.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Зээлийн гол зорилго нь эдийн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалах. Энэхүү төлөвлөгөөг 10 их наядын хөтөлбөр биелүүлж байна гэж бид үзлээ. Өнгөрсөн долоо хоногт 3.1 их ная төгрөгийн зээлийн хүрээнд 204.290 мянган ажлыг байрыг хамгаалж чадлаа. Гурван төрлийн зээлийг тус бүрээр нь задалбал,

  • Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл энэ онд 2 их наядын зээл олгогдоно. Одоогоор 1 их наяд 701.5 тэрбумыг нийт 22660 зээлдэгчид олгожээ. Ингэснээр 91582 ажлын байрыг дэмжсэн байна.
  • Төв банкнаас нийт 593 тэрбумын зээл гаргажээ. Үүнд 2645 зээлдэгч хамрагджээ. Нийт 26069 ажлын байрыг хамгаалжээ.
  • Ипотекийн зээлийн хүрээнд 512 тэрбумын зээлийг олгожээ. Нийт 6710 өрх хамрагджээ. Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна.

Эдийн засаг энэ оны эхний улиралд 15 хувиар өссөн дүнтэй байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна. ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.  Мөн НӨАТ-ын орлого өсч цар тахлын  өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн нь орлогод нөлөөлсөн. Хэдийгээр эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан ч улсын төсөвт эрсдэл байгаа юм. Цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудын нөхцөл байдал хүндэрч экспорт  хоёр сар “тэг” зогслоо.  Урд хөрш ачаа тээвэр хүлээн авахгүй гэж мэдэгдсэнээр хил дээр ачаа бараа овоорох, ачаа тээвэрлэлт гацах, экспорт зогсох зэрэг олон асуудал үүслээ. Долдугаар сард ч бас экспорт бага хэмжээтэй байгаа юм. Ийм нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл улсын төсөвт багагүй цохилт авна. Тиймээс хилийн боомтуудын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас боломжтой бүх арга хэмжээг авч байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ачаа тээвэр болон тээврийн машины жолооч нарыг урд хөрш рүү хил нэвтрүүлэхгүйгээр хилийн бүсийн зоонд чингэлэг ачаа тээвэр буулгах шинэ терминалын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэхүү терминалыг наймдугаар сард ашиглалтад оруулж, Гашуун сухайт Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байна.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ХУУЛИЙГ САНААЧИЛНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаар хийсэн. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Манай улсын хувьд авлигын индексийн дүнгээр 2020 онд 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.

Төрийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй чирэгдлийг бууруулах, e-mongolia платформ руу авлигын мэдээллийг хүлээн авах булан бий болгоно. Ажлын хэсгийнхэн долоо хоног бүр төрийн байгууллагуудад үнэлэлт өгнө. Иргэдэд чирэгдэл учруулж байгаа төрийн албан хаагч, удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болно. Мөн авлигатай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан Шүгэл үлээгчийн хуулийг санаачилна. Мөн улс төрийн намуудын тухай хуулийг санаачлах шаардлага бий. Манай ажлын хэсэг өргөн цар хүрээтэй юм. Түүнчлэн авлигад хамгийн их идэгдсэн байж болзошгүй салбар төрийн болоод орон нутгийн өмчит компаниуд байдаг. Иймээс эдгээр компаниудыг улс төрөөс хэрхэн хараат болгох вэ гэдэгт арга хэмжээ авна. Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг долоо хоног бүр хуралдаж байхаар болсон. Ажлын хэсгийн явцыг Засгийн газарт тайлагнаж байхаар болсон.


ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.20болж байна. Хуралдаанаар Элсэлтийн Ерөнхий шалгалтын /ЭЕШ/ товыг хэлэлцэж байгаа аж. 

Дашрамд сануулахад, энэ жил улсын хэмжээнд 40 мянган шалгуулагч ЭЕШ өгөх юм. Мөн энэ жилийн элсэлтийн шалгалт долдугаар сарын 1-4-ны хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-20 203.91.115.43

Энэтхэгээс хүмүүс оруулж ирсэн хариуцлагыг хэн хүлээх вэ

Avatar

Зочин 2021-07-20 66.181.161.29

За ингээд пиздец болж байгаа юм даа!!!!!

Avatar

Зочин 2021-07-20 202.72.247.58

Hurelsuh, oyunerdene,hurelbaarar, sarangerel geed golguud COVID19 iig hund helbereer tusch, Mongolchuud yunaas bolj uhej uregdej bgaag bieree edleh ystoi. Tui chert.

Avatar

Зочин 2021-07-20 130.253.29.10

ylc

Avatar

Зочин 2021-07-20 130.253.29.10

passport xylgailj,xyychnaa nusex deer shalganaas asyyj, tamgaarb

Avatar

Зочин 2021-07-20 130.253.29.10

t

Avatar

ylc 2021-07-20 130.253.29.10

medee ulgeej l baibal, delta geed xydlaa yariad ynen medee baixgyi bolcon, tsaguun sadaa,bagtsaalj.

Avatar

Зочин 2021-07-20 150.129.141.194

Япончууд судалгааны хариугаа ямар удаан гаргаж өгдөг юм бэ, гэтэл Оном сангийхны 7-р сарын 10-нд америк руу явуулсан судалгааны хариу эхнээсээ гараад 6-р сарын эхэнд өвчилсөн хүмүүсээс дельта вирус илэрсэн байна?!

Avatar

Зочин 2021-07-20 202.9.46.224

Веросел вакцин хийлгэсэн /2 тунгаа хийлгэсэн/ хүнд эсрэг биет үүсээгүй бол яах ёстой вэ? Энэ талаар мэдээлэл ер оруулахгүй байна.

Avatar

Зочин 2021-07-20 192.82.68.148

Туршиж узсэн юм.

Avatar

Зочин 2021-07-20 66.181.177.24

Зөвхөн сонгуулийн сурталжлагаандаа нефт боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлсэн гэж оруулахын тулд олон энэтхэг авчраад дельта вирус тараасан Хүүг гуай

Avatar

Zochin 2021-07-20 192.82.74.49

Yuun 3 be kkk ali ert tarsan. Ed nariin olj togtooson ni l 3 bh kkk. Ooroo oorsdiigoo l hamgaalahgui bol ene butelgui tor zasagt itgeed hereggui dee kk

Avatar

Зочин 2021-07-20 139.5.219.97

Бүлтийсэн халтар Дельта вирус бага зөөгөөрэй

Avatar

Зочин 2021-07-20 202.21.113.238

Зургадугаар сарын 15-аас өмнөх шинжилгээгээр 5 сорьцод дельта хувилбарын зөөвөрлөгдсөн хувилбар бүртгэгдэж байсан. Өнөөдөр хэд хүрсэн бол ?

Avatar

Зочин 2021-07-20 192.82.73.105

ИЙМЭРХҮҮ ЭЛИЙ БАЛАЙ ЮМ ЯРЬСАН ЗГ-ЫН ГИШҮҮДТЭЙ Л БОЛЧИХООД БАЙНА ДАА. 400 САЯ ДЕЛЬТА ВИРУС ЯРИХ НӨХӨР ТОЛГОЙЛООД СУУЖ БАЙГАА .ЭНЭ ЗГ ХОШИН УРЛАГ ГЭЭД ГУЦААД БАЙГАА САЛБАДАЙНУУДЫГ АЖИЛГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ДАА

Avatar

Зочин 2021-07-20 202.9.40.93

Дельта вирусыг Энэтхэгчүүд монголд авч ирсэн. Энэ оны 4-р сард баахан энэтхэгчүүд манай улсад ирсэн нь ийм гай авчирлаа

Avatar

иргзн 2021-07-20 202.179.25.90

Энэтхэгт энэ Вирусээр өвчилж Гамшиг болж байгааг мэдсээр байж Дельта вирусыг анх Энэтхэгээс зөөвөрлөж оруулж ирсэн нь МАН ЗГ шүү ,

Avatar

Зочин 2021-07-20 66.181.160.109

Саяхан нэг авгай Дээлтааг хугалсан гэлүү нугалсан гэлүү нэгюм яриад суваг болгоноор бүтэн өдөржин юм боллуу яалуу хихихихихи

Avatar

Зочин 2021-07-20 103.26.194.79

Тэр 3н дээлта нь тэгээл хүлээгээл сууж байдгийн муу

Avatar

Зочин 2021-07-20 64.119.16.114

uneniig helehed zasag gej manaid baigaa yam uu ugui yu gedeg l asuudal garaad bn dund doodchuud ni zasgaas garsan shiidveree bieluulehgui yamar shiidver garsniig ni ch medehgui,dur zorgooroo ursdiinhuuruu asuudliig tailbarlaj humuusiig chiregduuleh,ajlaa hiisen dur esgeed oromdoh,hariutslaga gej alich shatand ni alga harin avilga hahuuliig bol ***h talahdaa hurtel bur turiin hamgiin tomchuudiin neriig hurtel durdaj baigaad l avna ted nart es surtahuun hun chanar gej ogt hamaagui boljee

Avatar

Зочин 2021-07-20 192.82.68.148

Битгий худлаа шаагаад бай, худалч хар пиздa минь! Наад дельта чинь аль эрт талаар нэг тарчихаад байна.

Avatar

Зочин 2021-07-20 202.21.96.146

enhbold ajiilaa hiij chadahgui said. nas barsan humuusiin hariutsalgaa huulegeerei.

Avatar

Зочин 2021-07-20 202.9.46.54

Гаднаас ирэх иргэдээ вакцин хийлгэсэн хийлгээгүй хөл хорионд байлгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-20 202.9.46.224

Дельта тарчихан. Би халдвар аваад эдгэсэн. шинж тэмдэг нь дельта байсан. Амт үнэр алдаагүй. Хамрын ханиадаар эхлэдэг юм байлээ.

Avatar

IZ 2021-07-20 124.158.68.90

Edgesen gedgee yaj medej bga ym??? Taraagaad baij baih magadlaltai shu>, Manaid yamar tiim huchtei technology gej baigaa bish. Naadah chini heseg nam baij baigaad ahiad sedrene dee.

Avatar

Зочин 2021-07-20 192.82.73.105

Унах нь тодорхой болчихсоон .Боловсролгүй хүнээр засаг толгойлуулсан Хүрэлсүхийн алдаа

Avatar

Зочин 2021-07-20 203.91.115.47

odoo ogood nemergui ee. mongoo butsaaj avii

Avatar

Зочин 2021-07-20 122.201.24.122

ЭЕШ гээл дээр дооргүй сүржгэнэчих юмаа. Энэ шалгалт одоо ямар хэрэгтэй юм бэ??!!Дунд сургууль төгссөн болгон бараг бичиг үсэгт тайлагдсан болгон их дээд сургуульд элсэн орж суралцаж төгсөж чаддаг болцон биз дээ. Төгсөөд гарсан ч ажилд тэнцэхгүй гологдоно гэж байх биш.

Avatar

БАГАБАНДИ 2021-07-20 37.187.96.183

Олон зуун хүний амиар наадсан Оюунэрдэнийн Засгийн газрыг огцруулах цаг болжээ. Ахдаа тэрбум тэрбумаар нь мөнгө өгчөөд сувилагч нарын цалинг нэмэхгүй байна. МАН-аас 21 гишүүн, АН-аас 11 гишүүн гарын үсэг зурсан, нэмээд 7 эх оронч гишүүн нэмэгдвэл энэ авилгач, а******н бацаанаас сална.

Avatar

Үнэн 2021-07-20 192.82.90.95

Ард түмэнд ээлтэй ганц засаг шүү!!!
Идээ бээрийг нь шахаад эхлэхээр авилгачид нь огцоруулах гээд хуйвалдаан зохион байгуулаад эхэлсэн
Сү Батболд Дэлгэрсайхан Чойжилсүрэн Цогтбаатар Ананбазар нар засгийн газрыг огцоруулах гарын үсгийг худалдаж авч байгаа гэхээр ямар их мөнгөөр засгийг унагаах гэж улайрч байгаа нь ойлгомжтой!!

Avatar

end gol- dandaa gydamjind,offust gariin yseg tsugluuldg, ajilchig 2021-07-20 130.253.29.10

garuun yseg zubshuuruld – bolgoomjtoi xandax,yund, copyii !
XENDS, NO

Avatar

Зочин 2021-07-20 130.253.29.10

shiren nyyrlex yman deeree,temtsene.

Avatar

Зоригоо 2021-07-20 202.126.88.197

Битгий х** муу үхэр минь. Чи өөрөө зайл.

Avatar

Зочин 2021-07-20 103.80.210.183

ГАХАЙН фирмийн махны үүлдрийн гахайнууд сууж байна даа. мэгжнүүд нь хаачисан юм бол.

Avatar

Зочин 2021-07-20 202.126.89.67

Mergejiltenuuud gudamjind garsan hu.

Avatar

Иргэн 2021-07-20 66.181.161.40

Энэ дээлтэй вирус чинь аль эрт л Дорноговьд авчирсан хэдэн халтар энэтхэгээс чинь илэрсэн юм биш үү үүнийг нууж дарагдуулсан аймгийн эрүүл мэндийн дарга нь Алтан гудас аар энгэрээ цоолуулаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж