“Тоёота” олимпийн наадмыг ивээн тэтгэхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Тоёота” олимпийн наадмыг ивээн тэтгэхээс татгалзлаа

“Тоёота” олимпийн наадмыг ивээн тэтгэхээс татгалзлаа

“Токио 2020” зуны олимпийн наадмын гол ивээн тэтгэгч “Тоёота Мотор” корпораци тус наадамтай холбоотой телевизийн сурталчилгааг ивээн тэтгэхээс татгалзсан байна. Мөн тус корпорацийн гүйцэтгэх захирал Тоёода Акио болон бусад удирдах албан тушаалтнууд “Токио 2020”-ийн нээлтэд оролцохоос татгалзжээ.

Учир нь цар тахлын тархалт ихсэж, олон нийтийн зүгээс олимпийн наадмыг ихээр эсэргүүцэж байгаатай холбоотой гэж албаны хүмүүс тайлбарласан байна. Япон улсын ард иргэдийн гуравны хоёр нь олимпийн наадмыг “аюулгүй” зохион байгуулна гэдэгт эргэлзэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Цар тахлын улмааас нэг жилээр хойшлоод буй “Токио 2020” олимпийн наадмыг ивээн тэтгэх эрхийн төлөө гурван тэрбум гаруй ам.долларыг төлсөн Японы 60 орчим корпорациуд одоогоор олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар байна.

Халдварын дэгдэлт нэмэгдэж, дөрөв дэх удаагаа онц байдал тогтоогоод буй Токио хотод олимпийн наадамд оролцох хэдэн арван мянган тамирчид, албан тушаалтнууд, сэтгүүлчдийг цуглуулах нь covid-19-ийн илүү аюултай хувилбарууд дэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж олон нийт санаа зовниж байгаа юм.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэмцээн эхэлж, Японы тамирчид медаль авч эхэлмэгц Японы ард түмэн халуун дулаан хандана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж